Thursday, July 19, 2012

Торго салоны хуримын даашинзнууд


Уншигчид маань Торго салоны хуримын загваруудыг их сонирхож, яаж захиалах болон хир үнэтэй болох талаар мэдэхийг их хүсэж байх шиг байна. Миний хувьд би Монголд амьдардаггүй болохоор сайн мэдэх зүйл алга, ямарч байсан эхлээд утсаар ярьж үзээд үнэ болон хугацааных нь талаар асууж лавлаад жаахан ойлголттой болсон нь дээр болов уу. Тэдний холбоо барих утас нь 324957 болон 324816, э-майл хаяг нь info@torgo.mn
Тэдний фэйсбүүк хуудсаар эсвэл вэб хуудсаар зочилж сонирхсон зүйлсдээ хариу авахад болохгүй зүйл үгүй байх. Хэрвээ хурдныг нь бодож байгаа бол шууд салон дээр нь яваад очих хэрэгтэй. Тэднийх хаягаа Баруун дөрвөн зам, Голомт цогцолборын Д блок гэж өгсөн байна. Мэдээж гаднаас үнэтэй хувцас захиалж байхаар тэдний загваруудаас сонговол хамаагүй дээр. Мөн загварууд нь үндэсний хувцасны элемент оруулсан тул тун өвөрмөц, бас тансаг болно. 















No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...