Showing posts with label Star style. Show all posts
Showing posts with label Star style. Show all posts

Thursday, February 28, 2013

Викториа Бекхэмийн ажил хэрэгч стиль

-
Викториа Бекхэмийн урьдны стилийг тодорхойл гэвэл загварын хэлмэгдэгч гэдэг үг л хамгийн тохирмоор санагддаг. Пош Спайс байхдаа буюу 90-ээд оны хамгийн алдартай охидуудын хамтлагт дуулдаг байхдаа түүний стиль бусдыгаа бодвол хамгийн дэгжин, бас сонгодог талдаа байв. Хамтлаг тарсны дараа хэсэг ганцаараа дуулах гэж оролдож байгаад тэр бодлоо орхиж загварын ертөнц лүү эргэлт буцалтгүй орсон билээ. Энэ бол түүний хамгийн сайн мэддэг, бас сонирхдог талбар байв. Викториа өөрийнхөө одооны стилийг олтол маш олон эрсдэлтэй туршилт хийж, fashion victim гэж хэлэгдэн, олон ч шар хэвлэлийн бай болдог байв (доорх зургийг хараарай). Анх жинс болон нүдний шилний коллекц гаргасан нь нилээн амжилттай болсон ч тийм өргөн хүрээг хамарч чадаагүй юм. Харин 2007 оноос өөрийн нэрийн коллекцийг гаргахаар тууштай ажиллаж эхэлсэн байна. Тухайн үед хүмүүс түүнд эргэлзэж байсан ч анхны шоугаа хийсний дараа энэ хандлага аажим өөрчлөгдсөн юм. Харин одоо бол Викториа улирал болгон New York-ын загварын долоо хоногт оролцдог чадварлаг дизайнер гэдэг хүндлэлийг албан ёсоор хүртсэн. Түүний даашинзнуудын үнэ 2000 орчим доллараас эхэлдэг бөгөөд өмссөн эмэгтэйн биеийг гайхалтай эмэгтэйлэг харагдуулдаг. Нууц нь гэвэл маш сайн чанарын материалаар ямар нэг трэнд хөөгөөгүй удаан хугацаанд өмсөгдөж болох сонгодог загварыг урладагт байдаг. Мөн биенд хэрхэн сууж өгөх болон оёдол, хийц зэрэг дээр нарийн анхаардаг байна.   


Викториа нэг хэсэг иймэрхүү аймаар стильтэй байсныг хүмүүс санаж байгаа байх. Туранхай биенд нь огт зохиогүй порно одынх шиг дэндүү том хиймэл хөх, устөрөгчийн хэт ислээр түлж шарлуулсан шав шар үс, тэгээд байнга энгэр заамаа задгайлсан хувцаслалт гэх мэт.
Викториа дизайнер гэж үнэлэгдэж эхэлснээсээ хойш байнга өөрийн нэрийн хувцаснуудаар гоёх болж, стилээ эрс өөрчилсөн билээ. Одоо түүнээс өдөр тутам хэрхэн ажил хэрэгч бөгөөд дэгжин, сонгодог маягаар хувцаслаж болохын үлгэр жишээг байнга харж болно.





Wednesday, February 13, 2013

Миранда Кэрийн стиль (3)


Сар шинэдээ сайхан шинэлж байна уу? Би ч бас сайхан шинэллээ. 
Загвар өмсөгч Миранда Керрийн стиль надад одоо ч гэсэн таалагддаг хэвээр. Хэрвээ байнга нэг хүний зураг тавиад уйтгартай юм гэж бодож байвал ... дэндүү сайхан шинэлээд хэд гурван кило нэмсэн нэгэнд, эсвэл дулаан болтол гоолиг болох зорилго тавьсан хүмүүст дараах зургууд тус болно шүү. 






Monday, August 27, 2012

Миранда Кэрийн өдөр тутмын стиль (2)


Миранда Кэрийн стильд сүүлийн үед дурлачхаад байгаа. Дээр оруулж байсан бичлэгээ үргэлжлүүлээд дахиад хэдэн зураг нэмлээ.





Sunday, August 26, 2012

А.Жолигийн өмссөн хамгийн гоё хар даашинзнууд

Анжелина Жолигийн стилийг дуурайх тийм ч хэцүү биш (Жоли шиг харагдах гэсэн үг огт биш шүү). Үүний тулд ердөө л өдөр болгон даруухан боловч стиллэг хар хувцас өмсөх хэрэгтэй. Жоли ерөнхийдөө өнгийн хувцас тун ховор өмсдөг бөгөөд хараас гадна саарал, цагаан, шаргал болон улаан өнгийг хаа нэгтээ өмсөж байгаа харагддаг. Өнгийг үзэн яддаг хүмүүс гэж байдаг бол тэдний нэг нь яах аргагүй Анжелина. Дараах даашинзнууд миний бодлоор түүний өмссөн хамгийн гоё хар даашинзнууд. 


2005 онд "Mr. & Mrs. Smith" киноны нээлтэн дээр өмссөн Версачегийн савхин хар даашинз.


2009 онд Оскарын үеэр. Лорайн Шварцийн маргад ээмэг бөгж энэ даашинзыг сэтгэлд хоногшуулж өгсөн. Жоли маргад эрдэнийн үнэт эдлэлийг бас байнга зүүж байгаа харагддаг. 


2009 онд MOCA арга хэмжээн дээр өмссөн винтаж загвартай даашинз түүнийг ихэмсэг, дэгжин харагдуулж байна.


2010 онд Комик Кон арга хэмжээн дээр. Энэ маш гоё, энгийн үед ч өмсөж болохоор хослол.


2010 онд "Inglorious Basterds" киноны нээлтэн дээр. Хэдий үлгэр дээр гардаг эмгэн шулмасыг санагдуулахаар хилэн готик даашинз өмссөн боловч Жолид яагаад ч юм энэ нь зохиж байна. Надаа лав таалагдсан. 


2011 онд Салт киноны нээлтэн дээр. Өвөрмөц, бас зоригтой шийдэл. Ар талаасаа үнэн тасархай.


2011 онд Каннын кино фестивалийн үеэр. Энэ миний бодлоор түүний өмссөн хамгийн гоё даашинз.


2012 оны Оскар дээр. Жолигийн баруун хөл дараа нь од болдог.


2012 оны 4 сард өмссөн ухлаадастай даашинз. Нуруу нь торон учраас араасаа маш чамин.

Tuesday, August 21, 2012

Шарлиз Тероны өдөр тутмын хувцаслалт


Жүжигчин Шарлиз Терон улаан хивсэн дээр гарах болгондоо гайхалтай сайхан харагддаг гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Харин энэ удаад түүний өдөр тутмын хувцаслалтаас сонирхоцгооё. 
Шарлиз улаан хивсэн дээр гарахдаа болон бусад чухал арга хэмжээнээс бусад үед өнгийн хувцас огт өмсдөггүй юм байна. Хар өнгийг хамгийн их, саарал, хөх, цагаан болон биений өнгө гэх мэт сонгодог өнгөнөөс өдөр тутамдаа байнга өмсдөг. Түүний голлох стил гэвэл ихэвчлэн скинни жинсэн өмдөн дээр янз бүрийн ноосон цамц эсвэл пиджак өмсөх. Харин гутлын сонголт нь үргэлж анхаарал татсан байх бөгөөд дээдэх даруухан хэсэгтээ акцент нэмж байгаа харагддаг.


Шарлиз 177 см өндөр, амжилтынхаа гарааг анх загвар өмсөгчөөр эхэлж байжээ. Тэр энэ жил 37 настай, одоо болтол нэг ч удаа гэрлэж байгаагүй бөгөөд 2012 онд Жексон нэртэй хүү өргөж авчээ. Яг үнэнийг хэлэхэд би түүнийг зүгээр л царайлаг, маш гоё хувцасладаг шар үстэй эмэгтэй гэдгээс өөрөөр бодож байгаагүй юм. Хүмүүс түүний юунд нь болдог байнаа л гэж боддог байлаа. 2003 оны оскар авсан кино нь надаа огт таалагдаагүй. Харин "Snow white and huntsman"  киноны трайлерыг үзээд шууд биширсэн. Трайлер дээрээс ур чадвар нь харагдаж байгаа бол гайхалтай жүжигчин биш гэж үү? Эсвэл гоо үзэсгэлэнтэй, хорон санаатай, хүйтэн сэтгэлтэй эмэгтэйн дүр түүнд маш сайн тохирдог байх.



Sunday, August 5, 2012

Рози Хантингтон-Уайтлигийн өдөр тутмын стиль


Розитой нэг өдөр солигдож үзвэл ямар байх бол? Тэгвэл би шууд л түүний хувцасны шүүгээ рүү дайрна.
Миранда Рози хоёрын өдөр тутмын хувцаслалт надаа хамгийн таалагддаг. Цэмцгэр, трэнди, бас ямарч хүн санаа аваад өмсч болохоор хувцасладаг юм.






Saturday, July 28, 2012

Нина Добревын хувцаслалтаас


"Цус сорогчийн өдрийн тэмдэглэл" хэмээх сериалыг үздэг хүмүүс түүний гол дүрд тоглодог Нина Добревыг сайн мэдэх байх. Миний хувьд тиймэрхүү кино, сериалыг огт сонирхдоггүй болохоор энэ охиныг ердөө мэддэггүй байлаа. Харин янз бүрийн сайт, сэтгүүл үзэж явахад түүний зурагнууд их тааралддаг бөгөөд ямар гоё хувцасладаг охин бэ гэж хардаг байв. Би Нинагийн онцгүй гарсан нэг ч зургийг харж байгаагүй. Улаан хивсэн дээр ч тэр, өдөр тутамдаа ч тэр, нэг л хөөрхөн донжтой хувцасладаг юм.






Related Posts Plugin for WordPress, Blogger...