Showing posts with label Монгол дизайнерууд. Show all posts
Showing posts with label Монгол дизайнерууд. Show all posts

Monday, March 18, 2013

Ariunaa Suri RTW Fall 2013



Дизайнер С.Ариунаа өнгөрсөн бүтэн сайн өдөр буюу 3-р сарын 17-нд Токиогийн Mercedes Benz Fashion Week дээр ирэх өвөл намрын коллекцоо танилцуулснаар хамгийн анх удаа монгол дизайнер албан ёсоор олон улсын загварын талбарт гарч байгаа явдал боллоо. Хэдэн сарын өмнөөс л хэвлэлээр энэ талаар бичиж, хүмүүс ч ямар болох бол хэмээн битүүхэн хүлээж байсан. Дизайнер С.Ариунаа хүмүүсийн хүлээлтийг огтхон ч хугалсангүйгээр барахгүй олон улсын тавцанд өрсөлдөх хэмжээний маш сайн шоу зохион байгуулжээ. Үс засалт, нүүр будалт, тайз засалт, оролцсон загвар өмсөгчид зэргээс харахад шоуны зохион байгуулалт маш сайн болсон нь харагдаж байна. Нүүрсэн саарал, бүдэг саарал, мөсөн цэнхэр, ногоон өнгө давамгайлсан түүний коллекц сүүлийн үеийн загварын чиг хандлагыг тусгаснаас гадна дизайнерийн таних тэмдэг болох савхи, ноолууран материалаас бүрджээ. 

Monday, March 11, 2013

Д.Овдогмидийн хамгийн сүүлийн эсгий коллекц

 Түүний хувцаснуудаас өнгө будгийн гайхалтай хоршил, уран зургийн бүтээл харж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Эсгийг урлаг болтол хувиргадаг нь энэ дизайнерийн онцлог тал. Дүрслэх урлагийн их сургуулийг зураач мэргэжлээр төгссөн эсгийгээр наадагч гэгддэг Д.Овдогмидийг 2 жилийн өмнө Uptown сэтгүүл Монголын топ дизайнеруудын нэгээр нэрлэж байв. Анх "Гоёл 2011"-т оролцсон коллекцийг би энэ бичлэгтээ оруулж байлаа. Түүний урлангаас эрэгтэй эмэгтэй өдөр тутмын пиджак, ороолт зэрэг гардаг. Сонирхож байвал  www.alpha.mn дээр гарсан ярилцлагыг нь уншаарай, тун сайхан ярилцлага болсон байна лээ. Энэ удаад түүний fashion channel-ийн нээлтэн дээр танилцуулсан коллекцийн зургуудыг орууллаа.





Wednesday, March 6, 2013

Ariunaa Suri авангарьд коллекц


Доорх бичлэгтээ нэмэрлээд дизайнер С.Ариунаагийн өнгөрсөн жил монголын fashion channel-ын нээлтэн дээр танилцуулсан авангарьд коллекцийг орууллаа. 

Ariunaa Suri Fall Winter 12/13 ноолууран загварууд

Монгол дизайнер С.Ариунаа өөрийн Ariunaa Suri брэндээрээ Токиогийн албан ёсны загварын  долоо хоног болох Mercedes Benz Fashion Week Tokyo-д гуравдугаар сарын 17-нд оролцох гэж байгаа гээд хэвлэлээр мэдээлж байгаа. Токиогийн загварын долоо хоног нь азидаа хамгийн том, бас нэр хүндтэйд тооцогддог. Түүний ноолууран бүтээгдэхүүнээс бүрдсэн өнгөрсөн өвөл намрын загварууд нь Берлиний загварын долоо хоногт мөн оролцож байсан юм. Монголоосоо загвар өмсөгчид авч очих С.Ариунаагийн шинэ коллекцийн танилцуулга энэ удаад ямар болох бол?  

Түүний бусад ажлуудыг вэб хуудсаар нь орж сонирхоорой.

Saturday, February 16, 2013

Katya.Zol in Couture Fashion Week New York 2013


New York-ын загварын долоо хоног (албан ёсны нэр нь Mercedes-Benz Fashion Week) 2 сарын 7-14-ний хооронд явагдаад дууссан. Уг загварын долоо хоногийн үеэр New York-т төв нь байрладаг нэр хүнд бүхий бүх л салонууд өөрсдийнхөө коллекцийг танилцуулдаг бөгөөд хүмүүсийн сайн мэдэх Келвин Клайн, Марк Жэйкобс, Майкл Корс гэх мэт томчууд оролцдог. Харин энэхүү чухал загварын долоо хоногийг дууссаны дараа Couture Fashion Week New York гэж болдог. Энэ нь 2003 оноос эхлэн зохиогдож байгаа, олон улсын дизайнеруудын коллекцийг танилцуулдаг арга хэмжээ юм. Уг долоо хоногийн 2 сарын 15-нд болсон анхны шоуг монгол дизайнер Katya Zol буюу Г.Золцэцэгийн коллекцоор нээсэн байна. Түүний шоунд Америкт амьдардаг мисс А.Сарнай, топ модель Х.Ундраа нар оролцож, гэрэл зургуудийг Студи 3 агентлаг авчээ. 
















Танд түүний загварууд таалагдав уу? Аль загвар нь хамгийн гоё болсон байна? Надаа дээрээсээ 7 дахь зурган дээрх цагаан хослол их гоё санагдлаа. 

 Дизайнер Г.Золцэцэгийн коллекцийн бусад зургуудыг Студи 3-ын фэйсбүүк хуудсаар орж сонирхоорой.

Saturday, August 4, 2012

Couture by Katya.Zol


Малайзад загвар зохион бүтээгчийн сургууль төгсөж, Куала Лумпурт дизайнер болон загвар өмсөгчөөр ажилладаг Г.Золцэцэг буюу Katya Zol гэж бүсгүй байдаг. Тэрээр хоёр жилийн өмнөөс хувцас урлах ажлаа ганцаараа эхлүүлсэн бөгөөд интернэтээр судалгаа хийн материалуудаа сонгон авч, загвараа гарган бүх хувцасаа өөрөө оёдог байжээ. Урласан хувцаснуудаа онлайнаар худалдаалж тодорхой хэмжээний үйлчүүлүүлэгчидтэй ч болж. Ингээд өөрийн нэрийн брэндийг бий болгохоор шийдэж мэргэжлийн ПР агентлагтай хамтран брэндээ сурталчлах ажилд орсон байна. Дизайнер Г.Золцэцэг нэрийн брэндээ олон улсад гаргана гээд нэг хэсэг мэдээллийн хэрэгслээр их бичигдэж байлаа. Өнгөрсөн 2012 оны 4 сард Монголд хийсэн хэвлэлийн бага хурал дээр өөрийн нэрийн коллекцоо удахгүй танилцуулах гэж байгаагаа зарлаж байв. Хэвлэлийн бага хурал дээр 
"Би Монгол хүн. Монгол эх нутгаараа бахархдаг. Улсынхаа нэрийг өөрсдийн хэмжээнд дэлхийд таниулж яваадаа манай багийнхан баяртай явдаг. Энэ бол хувьд асар том нэр хүнд юм. Миний хийж байгаа бүхэн Монголын төлөө гэж хэлмээр байна. Мөн миний бодож байгаа зүйл гэвэл өнөөдөр маргаашийн ажил биш. Урт удаан настай брэнд байгаасай  гэж хүсч байна. Тийм болохоор маш олон зүйлийг хийхээр төлөлвлөсөн байгаа." 
гэж хэлжээ. Мэдээж хэлэх нэг хэрэг, харин хийх нэг өөр хэрэг гэдэг болохорр олон зүйл нуршилгүй түүний загваруудаас сонирхуулья. 








 2012 оны 7 сарын 19-нөөс 22-ны хооронд болсон "Malaysia International Jewelry Fair 2012" дээр тэрээр өөрийн коллекцийг толилуулсан байна. Монголоос модель Г.Оюунгэрэл, Киви хамтлагийн дуучин Ука нар түүний шоунд загвар өмсөгчөөр оролцжээ.








Related Posts Plugin for WordPress, Blogger...