Showing posts with label Монгол моделиуд. Show all posts
Showing posts with label Монгол моделиуд. Show all posts

Saturday, August 4, 2012

Couture by Katya.Zol


Малайзад загвар зохион бүтээгчийн сургууль төгсөж, Куала Лумпурт дизайнер болон загвар өмсөгчөөр ажилладаг Г.Золцэцэг буюу Katya Zol гэж бүсгүй байдаг. Тэрээр хоёр жилийн өмнөөс хувцас урлах ажлаа ганцаараа эхлүүлсэн бөгөөд интернэтээр судалгаа хийн материалуудаа сонгон авч, загвараа гарган бүх хувцасаа өөрөө оёдог байжээ. Урласан хувцаснуудаа онлайнаар худалдаалж тодорхой хэмжээний үйлчүүлүүлэгчидтэй ч болж. Ингээд өөрийн нэрийн брэндийг бий болгохоор шийдэж мэргэжлийн ПР агентлагтай хамтран брэндээ сурталчлах ажилд орсон байна. Дизайнер Г.Золцэцэг нэрийн брэндээ олон улсад гаргана гээд нэг хэсэг мэдээллийн хэрэгслээр их бичигдэж байлаа. Өнгөрсөн 2012 оны 4 сард Монголд хийсэн хэвлэлийн бага хурал дээр өөрийн нэрийн коллекцоо удахгүй танилцуулах гэж байгаагаа зарлаж байв. Хэвлэлийн бага хурал дээр 
"Би Монгол хүн. Монгол эх нутгаараа бахархдаг. Улсынхаа нэрийг өөрсдийн хэмжээнд дэлхийд таниулж яваадаа манай багийнхан баяртай явдаг. Энэ бол хувьд асар том нэр хүнд юм. Миний хийж байгаа бүхэн Монголын төлөө гэж хэлмээр байна. Мөн миний бодож байгаа зүйл гэвэл өнөөдөр маргаашийн ажил биш. Урт удаан настай брэнд байгаасай  гэж хүсч байна. Тийм болохоор маш олон зүйлийг хийхээр төлөлвлөсөн байгаа." 
гэж хэлжээ. Мэдээж хэлэх нэг хэрэг, харин хийх нэг өөр хэрэг гэдэг болохорр олон зүйл нуршилгүй түүний загваруудаас сонирхуулья. 








 2012 оны 7 сарын 19-нөөс 22-ны хооронд болсон "Malaysia International Jewelry Fair 2012" дээр тэрээр өөрийн коллекцийг толилуулсан байна. Монголоос модель Г.Оюунгэрэл, Киви хамтлагийн дуучин Ука нар түүний шоунд загвар өмсөгчөөр оролцжээ.








Tuesday, July 24, 2012

Сэтгүүлүүдийн нүүрэн дээр


Cosmopolitan сэтгүүлийн 7 сарын дугаар дээр хөтлөгч Ч.Ичинхорлоо,


Uptown сэтгүүлийн 69 дэх дугаар дээр загвар өмсөгч О.Ариунзул,


Umbrella сэтгүүлийн 7 сарын дугаар дээр загвар өмсөгч Борголжин,


6 сарын дугаар дээр Anemone хамтлагийн охидууд тус тус гарсан байна.

Хэдий хуучин ч гэсэн Uptown сэтгүүлийн дараах коверууд сонирхолтой санагдлаа:


Говь компанийн шинэ нүүр царай загвар өмсөгч Н.Ану.


"Voice" хамтлагийн дуучин Д.Отгонжаргал. Маш гоё хоолойтой, бас сайхан эмэгтэй санагдсан шүү.


Ард түмний мисс гэгддэг Д.Ариунцэцэгийн сураг тасраагүй л байгаа юм байна.

Saturday, January 14, 2012

Г.Уранцэцэг for Bess Tailor


Bess Tailor гэдэг гоёлын даашинзны хөөрхөн салон Монголд байдаг юм байна. Энэ салоны загвар зохион бүтээгчид болох Б.Биндэръяа, Х.Цэрэнлхагва нар "Гоёл 2012" наадмын шилдэг шинэ залуу дизайнерын шагналыг хүртжээ. Өнгөрсөн жилийнх нь коллекцийг Гоёл  наадам дээр Монголын топ моделиуд өмсөн толилуулж байсан. Харин загвар өмсөгч Г.Уранцэцэг уг салоны нүүр царай болсон байна. Тэдний захиалга авах утас нь 99086879.


Thursday, August 4, 2011

Монголын хамгийн сайхан хувцасладаг эмэгтэйчүүд

Дэлхийн хамгийн сайхан хувцасладаг эмэгтэйчүүдийн жагсаалт жил болгон гардаг. Энэ жагсаалтан дотор олны танил янз бүрийн л хүмүүс явж байдаг. Харин Монголд маань ийм жагсаалт байдаггүй билээ. Интернэт хэсэн янз бүрийн зураг үзэж яваад заримдаа үнэхээр гоё хувцасласан монгол эмэгтэйчүүдтэй их тааралддаг. Ингээд өөрийнхөөрөө бодлоор монголын хамгийн сайхан хувцасладаг эмэгтэйчүүдийг танилцуулья.

Э.Одгэрэл
Энэ жагсаалтын хамгийн түрүүнд топ модель Э.Одгэрэлийг дурдалгүй өнгөрвөл алдас болох байх. Тэрээр үнэхээр гоё, хувцасладаг, маш мэдрэмжтэй. Мөн хэзээ ч тунг нь хэтрүүлдэггүй.



Х.Отгонтуяа
Ерөнхий сайд С.Батболын гэргий Х.Отгонтуяаг Монголын төрийн тэргүүний эхнэр гээд хаана ч танилцуулахад нүүр бардам сайхан эмэгтэй.



О.Байгаль
УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийн гэргий О.Байгалийг цагтаа загвар өмсөгч байсныг хүмүүс мэдэх байх.



Г.Уянга 
Сангийн яамны дэд сайд Ч.Ганхуягийн эхнэр маш үзэсгэлэнтэйгээс гадна мөн гоё хувцасладаг.



Э.Мөнгөнцэцэг 
Улаанбаатар их дэлгүүрийн захирал монголд Chanel-ийг анх оруулж ирж байсан. Түүний хувцаслалт, ажил хэрэгч төрх орчин үеийн монгол эмэгтэйчүүдийн бүрэн төлөөлөл болж чадах билээ.



С.Нямцэцэг
Энержи Ресурсийн захирал Энхтүвшингийн эхнэр С.Нямцэцэг мөн загвар өмсөгч. Тэрээр О.Байгаль, Э.Одгэрэлтэй сайн найзууд.

Tuesday, August 2, 2011

С.Төгсөө in Anja Gockel

Монгол загвар өмсөгч нар маань гадаадын загварын тайзан дээр амжилттай явааг харахаар өөрийн эрхгүй бахархах сэтгэгдэл төрдгийг нуух юун. Энэ удаад Германд очоод удаагүй байгаа С.Төгсөө маань өнгөрсөн 7 сард Берлиний загварын долоо хоногт оролцож, дизайнер Anja Gockel-ын шоунд алхсан байна. Anja Gockel бол Германдаа нэр хүндтэйд тооцогдох загвар зохион бүтээгч билээ. Үсээ шав шар болгон өөрчилсөн Төгсөөг хальт хараад бараг таниагүй. Загварын шоуг нээх болон хаах нь моделиудын хувьд нэр хүндийн хэрэг байдаг бөгөөд энэ удаагийн шоуг  Төгсөө хаасан байна. 


Тэрээр Берлиний Izaio загварын агентлагт харьяалагддаг. Түүний профилыг эндээс орж үзээрэй.
Related Posts Plugin for WordPress, Blogger...