Showing posts with label Гоёл чимэглэл. Show all posts
Showing posts with label Гоёл чимэглэл. Show all posts
Thursday, February 28, 2013
Sunday, February 24, 2013
Pearl love
Би урьд нь сувдыг зөвхөн ахимаг насны хүмүүс л зүүхэд зүгээр гэж боддог байлаа. Гэвч энэ бодол маань аажим өөрчлөгдсөн билээ. Алмаз эрдэнийг эмэгтэй хүний хамгийн сайн найз гэдэг ч миний бодлоор сувд бол түүнээс хавьгүй илүү. Юутай ч зохицно, тэгээд ямар ч үед тохиромжтой, мөн ямар ч насны эмэгтэй зүүж болох хамгийн сонгодог зүйл билээ.
Холливуудын домогт эмэгтэй жүжигчид, үе үеийн алдартай дэгжин хатагтай нарыг сувдгүйгээр төсөөлөхөд ч хэцүү.
Коко Шанель хувцас загварын ертөнцөд олон хувьсал хийсний дотор сувдан зүүлт мөн багтдаг. Тухайн үед үнэт эдлэлд зөвхөн сайн чанарын байгалийн гаралтай сувдыг ашигладаг байсан бөгөөд загварын хувьд ч сонгодог талдаа байв. Коко Шанель энэ ойлголтыг орвонгоор нь эвдсэн юм. Тэрээр өөрийн зүүлтнүүддээ хямд болон үнэтэй сувдыг хамтад нь хэлхэж замбараагүй маягаар олон давхарлаад зүүдэг байв. Удалгүй уг тренд газар сайгүй тархаж, Коко Шанелийн билэг тэмдэг болсон юм.
Coco Mademoiselle үнэртэй усны рекламанд хамгийн тохирсон зүйл бол мэдээж Шанелийн сувдан зүүлт.
Алтан үеийн жүжигчидийн нэг Грэйс Кэллид ирээдүйн нөхөр болох Монакогийн ханхүү Райнер Van Cleef & Arpels-ын хослолыг сүйн бэлэг болгож өгч байсан нь энэхүү зурган дээр үлджээ. Грэйс уг хослолоо байнга зүүдэг байв.
Холливуудын домогт жүжигчидийн нэг Элизабет Тайлор үнэт эдлэлд дурладгаараа алдартай байлаа. Хуучин нөхөр нь болох Ричард Буртон Элизабетийг баярлуулахын тулд асар үнэтэй гоёл чимэглэлүүдийг харамгүйгээр бэлэглэдэг байсан юм. Түүний дотор Ла Перегрина хэмээх хамгийн алдартай сувд бас багтдаг. Ла Перегрина сувд нь 500 жилийн түүхтэй. Тухайн цаг үедээ хамгийн томд тооцогддог байсан ба олон алдартай хүмүүсийн эзэмшилд байж, эзэн хааны титмэнд хүртэл орж байжээ. Элизабетийг нас барсны дараа эд зүйлсийг нь дуудлага худалдаагаар оруулахад уг алдартай сувд орсон зүүлт бас зарагдсан билээ.
Диана гүнжийн энэ төрх олон хүний сэтгэл зүрхэнд үлдсэн. Зурган дээрх уг титэм Английн хатан хаан Элизабетийн хувийн цуглуулгад багтдаг "Cambridge Lover's Knot" нэртэй титэм юм. Хаадын ордонд үнэт эдлэл зээлж зүүх нь заншил бөгөөд Диана гүнжийн дурлан зүүдэг байсан уг сувдан унжуургатай титэм хамгийн үзэсгэлэнтэй титэмний нэгт багтдаг.
Олон давхарласан, гоёмсог хийцтэй сувдан зүүлт хамгийн сайхан нь. Сонгодог хар даашинзан дээр сувдан зүүлт л хамгийн гоё харагддаг гэж би боддог.
Thursday, February 14, 2013
Аксессуараа хэрхэн цэгцлэх болон декорац болгож ашиглах нь
Доод тал нь нэг ширхэг гоёл чимэглэл, аксессуар эзэмшдэггүй эмэгтэй хүн гэж үгүй. Аксессуарын маань ихэнх нь далд, голдуу ямар нэг хайрцаг дотор нуугдаж байдаг. Тэд ихсээд ирэх тусмаа мэдээж хоорондоо холилдож замбараагүй болох мэтээр олоход жаахан төвөгтэй болно. Зарим нандин зүйлсийг хамаагүй бусад зүйлстэй хамт хийхэд гэмтэх гэх мэт аюултай. Тэгвэл яагаад гар доорх чамин зүйлсээсээ гэрийнхээ декорацад ашиглаж болохгүй гэж.
Чухам юуг яаж хаана юутай хамт байрлуулахыг өөрийн тань дүрслэх сэтгэхүй мэдэх хэрэг билээ. Жишээлбэл гоёмсог, нүсэр хүзүүний зүүлтээ тусгайлан лааны суурь дээр өлгөөд шүүгээн дээрээ тавьж болох юм.
Эсвэл цэцгийн саван дотор цэцэгтэйгээ хамт.
Жижиг чамин тавган дотор аксессуараа хийгээд тольныхоо урд тавих.
Дарсны хоосон шилнүүдийг бугуйвчнуудаа өлгөхөд ашиглах.
Нүдний шилний цуглуулгаа дарсны тавиур дээр эмхэлж өлгөх гэх мэт.
Эмэгтэй хүний будаг шунх, үнэртэй усны цуглуулга, гоёл чимэглэл нэг дор эмх замбараатай, гарын доор байвал дээр гэж би боддог. Ялангуяа түргэн хугацаанд хэрэгцээтэй зүйлсээ түүртэлгүй олж чаддаг байх чухал. Мэдээж бүх зүйл нүдний өмнө ил байвал юуг яаж хэрэглэхээ шийдэхэд ч амар байдаг юм. Үүний тулд гоёмсог тавиур дээр өөрийн эзэмшлийн зүйлсээ өрж тавьж бас болно.
Мэдээж ховор нандин зүйлсээ хамаагүй өрж тавьхад гэрт орж ирэх олон хүмүүсийн урт гар орох аюултай. Тэгвэл ядаж шүүгээндээ ч гэсэн эмх цэгцтэй байвал хэрэгтэй зүйлээ хурдан олж авахад дөхөм. Хэдий далд гэлтгүй шүүгээгээ онгойлгох болгондоо харахад ч урамтай шүү.
Гэх мэтээр маш олон янзаар шийдэж болох билээ.
Saturday, August 11, 2012
Monday, August 6, 2012
Coral Love
Шүрэн бугуйвчинд дуртай юу? Би лав дуртай. Гэхдээ бүдэг ягаан өнгийнхөд нь дурладаг. Бүдэг ягаан өнгийн шүрэн гоёл чимэглэл дулааны улиралд хамгийн тохирсон аксесуар. Тод хурц өнгийг зөөллөж өгөхөөс гадна нэг л гоё романтик харагддаг.
Дээд болон доод зураг дээрх үнэт эдлэлүүд бол алдарт дизайнер Лоррайн Шварцын бүтээлүүд. Түүний салоны урласан үнэт эдлэлүүд ихэвчлэн маш сүрлэг, нүсэрдүү байдаг бөгөөд хүндтэй арга хэмжээнүүдэд одууд түүний цуглуулгаас ихээр зүүж байгаа харагддаг юм.
Sunday, July 22, 2012
Friday, July 20, 2012
Emerald Love
Маргад чулуутай анх танилцаж байсан түүх маань "Маргад эрдэнэ хотын ид шидтэн" номыг уншсанаар эхэлж билээ. Ээждээ хичээлээ хий гэж загнуулан, дэвтэрийнхээ доор номоо нуун барин сууж байгаад уншиж дуусч байлаа. Тэр үед хэддүгээр ангид байснаа сайн санах юм алга, ямарч байсан бага ангид байсан байх. Тухайн үед маргад эрдэнэ чулуу гэж ямар чулуу юм болоо гэж их боддог байв.
Маргад бол бадмаараг, индралын хамт гурван үнэт эрдэнийн чулууны нэгт ордог. Тув тунгалаг, гүн ногоон маргад нь байгаль дээр хамгийн ховор олдоцтой бөгөөд хамгийн сайхан, бас үнэтэйд тооцогддог. Маргад эрдэнэ нь итгэл найдварын билэг тэмдэг юм. Түүнийг урам зориг, оюун ухаан, онгод билэг хайрлаж, далд ертөнцтэй харилцах чадварыг тэтгэдэг гэж үздэг.
Надаа чулуунаасаа гадна ийм өнгө маш их таалагддаг. Миний хамгийн дуртай өнгөнүүдийн нэг. Салмагийн өмссөн энэ Гуччигийн даашинз яг л эрдэнийн чулуу шиг харагдаж байгаа биз?
2011 оны Каннын кино фестиваль дээр одуудын зүүсэн үнэт эдлэлүүд их сонирхол татаж байлаа. Бианка Балти хэмээх энэ италийн загвар өмсөгч бүсгүйн зүүсэн зүүлт чимэглэл хамгийн их анхааралд өртөж, мөн хамгийн үнэтэй хослолоор тодорч байв.
Уг фестиваль дээр зүүсэн Ума Турманы ээмэг, бугуйвч ч гэсэн маш тансаг харагдсан. Анх би түүнийг Монакогийн гүнж Шарлинтай андуурч харж байв. Өнгөц харахад тэр хоёр их адилхан санагдсан шүү.
Криштиано Рональдогийн найз бүсгүй Ирина Шейк мөн 2011 оны Каннын кино фестиваль дээр энэ чулуугаар хийсэн үнэт эдлэлээр гангарсан байна.
Энэ титмийг 1900 оны үед Германы нэгэн гүнтэн эхнэртээ зориулан хийлгэж байжээ. 1979 оноос хувийн цуглуулгад хадгалагдаж байгаад 2011 оны 5 сард Женевт дуудлага худалдаагаар зарагдахдаа хамгийн өндөр үнэ хүрсэн байна. Уг титмийг Колумбын нийт 500 карат хүрэх 11 ширхэг маргад эрдэнэ болон 11 ширхэг алмаз чулуугаар чимэглэж хийжээ. Иймэрхүү үнэт эдлэлүүд ихэвчлэн музей болон хаадын ордны цуглуулгад хадгалагддаг бөгөөд энэхүү титэм хувийн цуглуулгад хамаарагдах хамгийн үнэтэй гоёл чимэглэлийн нэгт ордог юм байна.
Subscribe to:
Posts (Atom)




































.jpg)











