Monday, August 6, 2012

Coral Love


Шүрэн бугуйвчинд дуртай юу? Би лав дуртай. Гэхдээ бүдэг ягаан өнгийнхөд нь дурладаг. Бүдэг ягаан өнгийн шүрэн гоёл чимэглэл дулааны улиралд хамгийн тохирсон аксесуар. Тод хурц өнгийг зөөллөж өгөхөөс гадна нэг л гоё романтик харагддаг.



Дээд болон доод зураг дээрх үнэт эдлэлүүд бол алдарт дизайнер Лоррайн Шварцын бүтээлүүд. Түүний салоны урласан үнэт эдлэлүүд ихэвчлэн маш сүрлэг, нүсэрдүү байдаг бөгөөд хүндтэй арга хэмжээнүүдэд одууд түүний цуглуулгаас ихээр зүүж байгаа харагддаг юм. 

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...