Иймэрхүү сонгодог загвартай даашинзнуудыг гоёмсог хээ угалз хэрхэн өөр, өвөрмөц харагдуулж болохыг анзаарсан уу? Зун худалдан авахыг хүсэж байгаа зүйлсийн маань жагсаалтанд лав хамгийн дээр нь байгаа.
Showing posts with label Fashion trend. Show all posts
Showing posts with label Fashion trend. Show all posts
Wednesday, March 13, 2013
Sunday, March 10, 2013
Хар дээр алтлаг өнгө
Хар өнгийн эд зүйлс дээр гялалзсан тод алтан өнгө маш гоё акцент нэмж өгдөг. Ялангуяа хар хувцасан дээр зүүсэн алтлаг ээмэг, бугуйвч, бүс эмэгтэй хүнийг маш дэгжин харагдуулна.
Wednesday, March 6, 2013
Tuesday, February 26, 2013
Хавар
Манай эндхийн дэлгүүрүүдэд зуны шахам нимгэн хувцаснууд аль хэдийн ирчихсэн. Хэдий хаврын урь орж байгаа ч гадаах градус доошлох хаа ч байсан юм. Тэр болтол хаврыг би нэг иймэрхүү маягаар төсөөлж байна.
Friday, February 8, 2013
Шинэ трэнд үү?
Жүжигчин Жессика Алба энэ жилийн Алтан Бөмбөрцөг наадам дээр хамгийн сайхан харагдаж байсан нь. Түүний өмссөн энэ даашинз бас хамгийн их анхаарал татсан. Өнгөц харахад дэндүү зоригтой ч бас их сонирхолтой санагдав. Энэ хавар намрын Louis Vuitton-ы загваруудад шатрын хээ голлож байна лээ. Тунг нь тааруулбал аятайхан, мөн өвөрмөц харагдуулах боломжтой л хээ юм. Янз бүрийн хэмжээ, шийдэл, өнгөтэйгээр иймэрхүү хээг ирэх улирлуудад нилээн харах болов уу.
Фашиониста Blair Eadie. Энэ хүүхэн өөрийн хөтөлдөг блог дээрээ нэг өдөр хэрхэн хувцасласнаа янз бүрийн тайлбаргүй тавьдөг бөгөөд сүүлийн хугацаанд маш олон уншигчтай болсон юм.
Blair Eadie
Жүжигчин Кирстэн Данст (Louis Vuitton)
Жүжигчин Кристин Стеварт
Дуучин Тайлор Сфифт
Tuesday, August 21, 2012
Энэ намрын гутлын загвар
Удахгүй намар боллоо. Энэ намрын гутлын загваруудыг хамтдаа сонирхоцгооё.
1. Бөөрөнхий толботой гуталнууд. Өхөөрдөм хөөрхөн полка дотс гутлан дээр хүртэл үргэлжилсээр.
2. Хоёр өнгийн гуталнууд.
3. Гоёмсог пүүзнүүд. Огт пүүз өмсдөггүй бүсгүйчүүдэд иймэрхүү загвар таалагдах байх.
4. Хагас түрийтэй гутлууд өсгийтэй, өсгийгүй.
5. Гэрийн шаахай маягийн гуталнууд. Янз бүрийн хээ, гоёл чимэглэлтэй бол илүү дэгжин харагдах нь.
6. Алтлаг, мөнгөлөг өнгийн гуталнууд.
7. Эрэгтэйлэг загварын гуталнууд.
8. Гадсан чимэглэлтэй гуталнууд.
9. Саатай гуталнууд. Ийм гуталнууд маш гоё өвөрмөц харагдаж байна лээ.
10. Амьтны хээтэй гуталнууд.
Sunday, August 19, 2012
Ирвэсний хээ
Ирвэсний хээг тохируулж өмсвөл гоё харагддаг. Надаа өөрт ийм хээтэй гадуур хувцас, эсвэл даашинз өмсөөд явна гэхээр толгойд нэг л бууж өгдөггүй юм. Харин аксесуар болсон жижиг сажиг зүйлс ирвэсний хээтэй байвал байвал гоё санагддаг. Бүс, гутал, ороолт гэх мэт. Ийм хээтэй юбка бас хөөрхөн санагддаг.
Харин та ирвэсний хээнд дуртай юу? Яаж өмсөх дуртай вэ?
Lace, lace, lace
Дан торон болон торон оруулгатай хувцаснууд сүүлийн үед өдөр тутмын хувцаслалтанд ч өргөнөөр орж ирсэн билээ. Өдөр тутмын даашинз, юбка, цамц гэх мэт зүйлсийг айлтгүйгээр энэ материалтайгаар сонгоорой. Торон гоёлын даашинзнууд маш тансаг харагддаг. Мөн жижгэвтэр гоёмсог оруулганууд ч бас өвөрмөц харагдана.
Subscribe to:
Posts (Atom)



















































.jpg)


