Monday, March 18, 2013

Ariunaa Suri RTW Fall 2013



Дизайнер С.Ариунаа өнгөрсөн бүтэн сайн өдөр буюу 3-р сарын 17-нд Токиогийн Mercedes Benz Fashion Week дээр ирэх өвөл намрын коллекцоо танилцуулснаар хамгийн анх удаа монгол дизайнер албан ёсоор олон улсын загварын талбарт гарч байгаа явдал боллоо. Хэдэн сарын өмнөөс л хэвлэлээр энэ талаар бичиж, хүмүүс ч ямар болох бол хэмээн битүүхэн хүлээж байсан. Дизайнер С.Ариунаа хүмүүсийн хүлээлтийг огтхон ч хугалсангүйгээр барахгүй олон улсын тавцанд өрсөлдөх хэмжээний маш сайн шоу зохион байгуулжээ. Үс засалт, нүүр будалт, тайз засалт, оролцсон загвар өмсөгчид зэргээс харахад шоуны зохион байгуулалт маш сайн болсон нь харагдаж байна. Нүүрсэн саарал, бүдэг саарал, мөсөн цэнхэр, ногоон өнгө давамгайлсан түүний коллекц сүүлийн үеийн загварын чиг хандлагыг тусгаснаас гадна дизайнерийн таних тэмдэг болох савхи, ноолууран материалаас бүрджээ. 

Wednesday, March 13, 2013

Энгийн [биш] даашинзнууд

Иймэрхүү сонгодог загвартай даашинзнуудыг гоёмсог хээ угалз хэрхэн өөр, өвөрмөц харагдуулж болохыг анзаарсан уу? Зун худалдан авахыг хүсэж байгаа зүйлсийн маань жагсаалтанд лав хамгийн дээр нь байгаа. 

Monday, March 11, 2013

Д.Овдогмидийн хамгийн сүүлийн эсгий коллекц

 Түүний хувцаснуудаас өнгө будгийн гайхалтай хоршил, уран зургийн бүтээл харж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Эсгийг урлаг болтол хувиргадаг нь энэ дизайнерийн онцлог тал. Дүрслэх урлагийн их сургуулийг зураач мэргэжлээр төгссөн эсгийгээр наадагч гэгддэг Д.Овдогмидийг 2 жилийн өмнө Uptown сэтгүүл Монголын топ дизайнеруудын нэгээр нэрлэж байв. Анх "Гоёл 2011"-т оролцсон коллекцийг би энэ бичлэгтээ оруулж байлаа. Түүний урлангаас эрэгтэй эмэгтэй өдөр тутмын пиджак, ороолт зэрэг гардаг. Сонирхож байвал  www.alpha.mn дээр гарсан ярилцлагыг нь уншаарай, тун сайхан ярилцлага болсон байна лээ. Энэ удаад түүний fashion channel-ийн нээлтэн дээр танилцуулсан коллекцийн зургуудыг орууллаа.





Sunday, March 10, 2013

Хар дээр алтлаг өнгө


Хар өнгийн эд зүйлс дээр гялалзсан тод алтан өнгө маш гоё акцент нэмж өгдөг. Ялангуяа хар хувцасан дээр зүүсэн алтлаг ээмэг, бугуйвч, бүс эмэгтэй хүнийг маш дэгжин харагдуулна.






Хайрын хурим салоны хуримын даашинзнууд

Хуримын болон бүх төрлийн хувцас захиалгын үйлчилгээ явуулдаг Хайрын хурим гэж хөөрхөн салон бий. Анх энэ бичлэгтээ тэдний талаар оруулж байсан. Уг салоны урласан хуримын даашинзнуудыг энэ удаад сонирхоно уу. 

М сэтгүүл дээр гарсан загварууд болон үс засалтууд






Хайрын хурим салон БЗД 1-р хороо, Токиогийн гудамж, Палаззо цамхагийн 1-р давхарын 103 тоотод байрладаг. Холбоо барих утас нь 70161778. Бусад ажлуудыг фэйсбүүк хуудсаар нь орж сонирхоорой.

Wednesday, March 6, 2013

Шар, ногоон, хөх

 Энэ өнгөний хоршил шууд л нүдэнд тусаж байгаа биз? 
Big like! :-) 

Ariunaa Suri авангарьд коллекц


Доорх бичлэгтээ нэмэрлээд дизайнер С.Ариунаагийн өнгөрсөн жил монголын fashion channel-ын нээлтэн дээр танилцуулсан авангарьд коллекцийг орууллаа. 

Related Posts Plugin for WordPress, Blogger...