Monday, January 23, 2012

Торго салоны даашинзнууд

Монгол хувцасны гайхамшигийг жинхэнэ утгаар нь мэдрүүлдэг нь Торго салоныхон. Тэдний урласан даашинзуудыг урлагийн бүтээл гэж нэрлэвэл илүү тохиромжтой байх. Гоёлын даашинзнууд, үндэсний хувцасны элемент оруулсан модерн загваруудаас гадна монголын олон ястнуудын хувцасыг өмсгөл чимэглэлтэй нь урладаг нь их таалагддаг. Хэрвээ эмээгийнхээ дээл оёж байгааг харсан бол үндэсний хувцас оёх гэдэг ямар амаргүй ажил болохыг төвөгүй гадарлах бизээ. Торгын загвар зохион бүтээгч О.Болд үе үеийн хамгийн шилдэг моделиудыг л урьж шоундаа оролцуулдаг болохоор тэдний шоу хэр их нэр хүндтэй гэдэг нь мэдрэгдэнэ. Хамгийн харамсалтай нь эдгээр гоё загварууд төдийлөн интернэтээр тавигдаж олны хүртээл болдоггүй. Уг нь гаднаас янз бүрийн хуримын даашинз захиж байхаар эдний загвараас сонговол хамаагүй илүү тансаг, өвөрмөц сонголт болохоор санагддаг юм. Ингээд уг салоны сүүлийн үеийн коллекцуудаас тавилаа.

Торго-2011 шоу өнгөрсөн оны 11 сарын 26-нд болж өнгөрсөн. Бүх зургуудыг үзье гэвэл энд дарж орж үзээрэй. Зургийн чанар жаахан муу шүү.










Торго салоныхон 2011 оны 5 сард Эрхүү хотод өөрсдийн хамгийн гоё загваруудаараа томоохон шоу зохион байгуулсан байна. Тун гоё болсон харагдаж байна.



  

   
             
  

 









 

Хэрвээ асуух зүйл байвал тэдний фэйсбүүк хуудсаар зочилж болох юм байна.

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...