Showing posts with label Miss World. Show all posts
Showing posts with label Miss World. Show all posts

Saturday, August 4, 2012

Орон орны монгол дээлтэй сайхан бүсгүйчүүд


Дэлхийн Мисс 2012 энэ жил Өвөр Монголын ӨЗО-ны Ордост зохиогдож байгаа. Зарим хүмүүс Хятадын нутаг дэвсгэрт зохиогдож байна, Монголтой ямарч хамаагүй гэж үзэж байж болох юм. Гэсэн хэдий ч Монгол үндэсний соёл, ахуй тэнд байгаа болохоор яалт ч үгүй Монгол байна гэж харахаас өөр аргагүй билээ. Тэмцээнд оролцож байгаа бүсгүйчүүд саяхан Говийн элсэн цөл рүү аялж тэнд фото зураг, бичлэгүүд хийлгэсэн байна. Орон орны оролцогчид Монгол үндэсний хувцасаар гоёж, тэмээн аялал хийж нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөжээ. Зарим хувцаснуудад хятад деталь орсон боловч үндэсний маань хувцас байна гэж танигдахаар л харагдаж байна. Ямар санагдаж байна даа? 











Зургийг www.missworld.com-оос авав.

Tuesday, July 31, 2012

Х.Баярмаа "Miss World 2012"-т (2)


Miss World-д оролцож байгаа бүсгүйчүүдийн албан ёсны фэйсбүүк хуудас нь саяхан гарсан байна лээ. Х.Баярмаагийн хуудас руу энд дарж ороорой. Түүний зарим зургуудыг үзээд шүүмжлэлтэй санагдсан хэдэн зүйлээ хэлмээр санагдлаа.  


Шилдэг дизайнер шалгаруулах хувцасны шоу. Монгол хувцас маш тансаг гэдэг дээр маргалдах зүйл байхгүй. Харин хаа газрын тэмцээнд оролцож байгаа бүх л миссүүд үргэлжийн мөнх зөвхөн монгол хувцасаа  л өмсөж байх юм. Үндэсний хувцасны төрөл дээр бол мэдээж ойлгомжтой, харин бусад үед арай шинэлэг байж болдоггүй юм бол уу? Энэ маягаар бол манайд орчин үеийн хувцас хийдэг нэг ч дизайнер байхгүй мэт сэтгэгдэл төрүүлэхээр байна. Дахиад үдшийн даашинзны төрөл дээр монгол хувцас өмсөөд гараад ирэхгүй байх гэж найдахаас.


Оролцогчийн маань хамгийн давуу тал нь түүний оригоороо байгаа хүүхдэрхүү царай. Ийм хөөрхөн царайтай байж цэнхэр нүдний линз зүүж, дэндүү хүүхэлдэй шиг будалт хийсэн байх юм. Энэ нь түүний төрхийг хиймэл, бас хямд харагдуулж байна. Линз зүүх нь зарим нэг тохиолдолд этгээд байдаг бөгөөд харин дэлхийн хэмжээний том тэмцээнд оролцож байж өөрийгөө голж байгаа юм шиг цэнхэр линз зүүх хэрэг байна уу? 


Зарим хүүхнүүд сайхан харагдана гэдэг ойлголтыг хамгийн богино, хамгийн бариу даашинз, хамгийн өндөр өсгийтэй гутал өмсөхтэй холбож ойлгодог. Энэ удаад ч гэсэн тийм ойлголтноос хол зөрөөгүй байна. Сайхан харагдана гэдэг хэт секси харагдах гэсэнтэй лав утга нэг биш байх. 


Мөн л маш тохиромжгүй хувцасласан байна. Чөлөөт цагаараа гудамжаар зугаалж явах үед л ингэж хувцаслахад зүгээр болов уу.





Оролцогчийн маань давуу талууд гэвэл хөөрхөн натур царай, гоё бие, мөн элдэв маяггүй өөрийнхөөрөө байгаа байдал нь санагдлаа. Эдгээр хүчин зүйлс оноо авахад чухал нөлөөтэй бөгөөд дээр дурдсан зүйлүүдийг анхааралдаа авбал түүнд ядаж хагас финалд ч юмуу үлдэх боломж байгаа байх гэж бодож байна. 2009, 2010 оны ялагчдыг санаж байна уу? Тэд маш натур, энгийн хүүхнүүд байсан шүү дээ. 
Би энэ охиныг биечлэн танихгүй бөгөөд хэрвээ миний блогийг уншиж байвал шүүмжлэлийг хүндээр хүлээж авалгүйгээр өөртөө бүтээлчээр хандаарай гэж хүсье.

Wednesday, July 25, 2012

Х.Баярмаа "Miss World 2012"-т



Дэлхийн хамгийн нэр хүндтэй миссийн тэмцээн буюу "Miss World 2012" энэ жил Өвөр Монголын Ордос хотод зохиогдож байна. Уг тэмцээн 7 сарын 19-нөөс 8 сарын 18 хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 117 орны сайхан бүсгүйчүүд өрсөлдөж байгаа билээ. Дээрх видео бол энэ жилийн тэмцээний промо бөгөөд эхний хэдэн секундэнд Монголын соёлын талаар товчхон боловч тун сайхан үзүүлжээ. Хэдий Өвөр Монголын өөртөө засах оронд болж байгаа ч энэ тэмцээн бол Монголын соёлыг сурталчилж байгаа том завшаан билээ.


Монгол улсыг төлөөлөн Хүсэлбаатарын Баярмаа гэдэг бүсгүй оролцож байна. Тэрээр 20 настай, 178 см өндөртэй, жүжигчин мэргэжилтэй, урлагийн гэр бүлээс гаралтай. Түүний ээж нь жүжигчин С.Өлзийхүү, аав нь найруулагч Ц.Хүсэлбаатар юм. Miss world-ын албан ёсны хуудсаар зочилж түүний профилийг үзээрэй.


Уламжлал ёсоор оролцогчид тухайн орны түүх, соёлтой танилцах арга хэмжээнд байнга оролцдог бөгөөд дээрх видеог Чингис Хааны музейг үзэж байх үеэр хийсэн байна. Энэ видеоний 1:11 минутаас эхлээд Х.Баярмаагийн ярихийг сонсоорой. Тэрээр Монголд зохиогдож байгаа тэмцээн тул тун сэтгэл ханамжтай байгаа харагдлаа. 




Тэрээр одоогийн байдлаар авьяасын төрөлд эхний шалгаруулалтад тэнцэж 24 бүсгүйн дунд, мөн топ моделийн тэмцээний сүүлийн 47 бүсгүйн дунд үлдсэн байна. Цаашид усны хувцас, спортын болон хүмүүнлэгийн жижиг тэмцээнүүд зохиогдох бөгөөд ялагчид нь шууд финалд орох эрх авдаг. 
Х.Баярмаадаа амжилт хүсье!
Related Posts Plugin for WordPress, Blogger...