Дэлхийн хамгийн нэр хүндтэй миссийн тэмцээн буюу "Miss World 2012" энэ жил Өвөр Монголын Ордос хотод зохиогдож байна. Уг тэмцээн 7 сарын 19-нөөс 8 сарын 18 хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 117 орны сайхан бүсгүйчүүд өрсөлдөж байгаа билээ. Дээрх видео бол энэ жилийн тэмцээний промо бөгөөд эхний хэдэн секундэнд Монголын соёлын талаар товчхон боловч тун сайхан үзүүлжээ. Хэдий Өвөр Монголын өөртөө засах оронд болж байгаа ч энэ тэмцээн бол Монголын соёлыг сурталчилж байгаа том завшаан билээ.
Монгол улсыг төлөөлөн Хүсэлбаатарын Баярмаа гэдэг бүсгүй оролцож байна. Тэрээр 20 настай, 178 см өндөртэй, жүжигчин мэргэжилтэй, урлагийн гэр бүлээс гаралтай. Түүний ээж нь жүжигчин С.Өлзийхүү, аав нь найруулагч Ц.Хүсэлбаатар юм. Miss world-ын албан ёсны хуудсаар зочилж түүний профилийг үзээрэй.
Уламжлал ёсоор оролцогчид тухайн орны түүх, соёлтой танилцах арга хэмжээнд байнга оролцдог бөгөөд дээрх видеог Чингис Хааны музейг үзэж байх үеэр хийсэн байна. Энэ видеоний 1:11 минутаас эхлээд Х.Баярмаагийн ярихийг сонсоорой. Тэрээр Монголд зохиогдож байгаа тэмцээн тул тун сэтгэл ханамжтай байгаа харагдлаа.
Тэрээр одоогийн байдлаар авьяасын төрөлд эхний шалгаруулалтад тэнцэж 24 бүсгүйн дунд, мөн топ моделийн тэмцээний сүүлийн 47 бүсгүйн дунд үлдсэн байна. Цаашид усны хувцас, спортын болон хүмүүнлэгийн жижиг тэмцээнүүд зохиогдох бөгөөд ялагчид нь шууд финалд орох эрх авдаг.
Х.Баярмаадаа амжилт хүсье!
No comments:
Post a Comment