Showing posts with label Бусад. Show all posts
Showing posts with label Бусад. Show all posts

Thursday, February 7, 2013

Дурлаж байсан киногоо үзсээн...


Шинээр хийгдсэн Анна Каренина киног дурлаж байгаад үзсэн шүү. Үзэхээсээ өмнө хүмүүсийн бичсэн сэтгэгдэл шүүмжлэлүүдийг уншаад тийм ч их зүйл хүлээх хэрэггүй юм байна гэж дүгнэсэн. Уг роман нь өөрөө дэлхийн сонгодог зохиолуудын нэг тул хүмүүс цаашид ч кино, сериал, жүжиг зэргийг хийсээр байх болов уу. Би кино шүүмжлэгч биш болохоор олон зүйл нуршаад яахав. Уг кино 19-р зууны үеийн Оросын дээдсийн хүрээний амьдралд тулгуурладаг бөгөөд язгууртан авхай Анна Каренина царайлаг, залуухан цэргийн офицертой хайрын романс үүсгэснээр түүний амьдрал орвонгоороо эргэж, эцэстээ түүний хувь заяа тун эмгэнэлтэйгээр дуусдаг. Харин найруулагчийн киног шинэлэг болгох гэсэн оролдлого тийм ч сайн болоогүй санагдсан. Киноны зураг авалтыг бүхлээр нь театрын тайзан дээр хийсэн болохоор яг л жүжиг үзэж байгаа юм шиг санагдахаар бөгөөд нэг хэсгээс нөгөө хэсэг рүү хэрхэн шилжиж байгааг ойлгоход жаахан бэрхтэй. Мөн төгсгөл хэсэг нь тун ойлгомжгүй дуусдаг. Надаа трайлер дээрээсээ эхлээд л хувцасны шийдэл, хэрэглэсэн үнэт эдлэлүүд нь өөрийн эрхгүй анхаарал татсан болохоор сайн ч болсон муу ч болсон хамаагүй заавал үзнэ гэж бодож байлаа. Энэ тал дээр харин кино маань огтхон ч урам хугалаагүй шүү. 








Saturday, August 4, 2012

Can't wait....


Та зарим киноны трайлерыг нь үзээд л шууд дурладаг уу? Хурдан дэлгэцэнд гарахыг нь тэсэн ядан хүлээдэг үү? Миний хувьд шинээр хийгдсэн Анна Каренинагийн трайлерыг нь үзээд л хурдан 10 сар болоосой гэж хүлээж байна. Трайлер дээрээс киноны шийдэл, жүжигчдийн ур чадвар, хувцасны шийдэл нь гайхалтай харагдаж байна (Оскар ч боломжийн харагдаж байна шүү). Дурдалгүй өнгөрч болохгүй зүйл гэвэл Кейра Найтлигийн зүүсэн тансаг гоёл чимэглэл. Тэдний ихэнхийг Шанелийн винтаж загваруудаас сонгосон гэж сонссон. 


"Anna Karenina" behind the scenes


Anna Karenina clip


Keira Knightley as Anna Karenina

Monday, June 25, 2012

Анна Каренина

"Анна Каренина" буюу Оросын зохиолч Лев Толстойн роман, дэлхийн шилдэг сонгодог уран зохиолуудын нэгээр сэдэвлэж хийгдсэн холливуудын кино удахгүй дэлгэцнээ гарахнээ. Өнөөдөр санамсаргүй трайлерыг нь олж үзээд маш их таалагдлаа, удахгүй дэлгэцэн дээр гарахыг нь тэсэн ядан хүлээж байна. 


Би одоо болтол энэ романыг олж уншаагүй л байгаа. Дээр үед хэвлэгдэж байсан монгол номны орчуулганууд үнэхээр сайн байж билээ. Уншихад яг л дотор нь орчихсон юм шиг санагддаг, тийм сайн байсан. Дээр үед энэ номыг захьсан боловч оронд нь "Доктор Живаго"-г аваад хэдэн хуудас дэлгэж уншаад л орхиж билээ. Арай ч дээ, тийм алдартай романыг тийм муу орчуулж болох уу? Энэ трайлерээс хайр дурлалын түүхийг нь яг л өөрийн биеэр мэдэрч байгаа юм шиг санагдлаа, заавал номыг нь унших шаардлагагүй сайн кино болсон байх гэж найдаж байна. :-)




Жүжигчин Кэйра Найтли-д дундад зууны үеийн дүрүүд үнэхээр сайн тохирох юмаа. "Карибийн тэнгисийн дээрэмчид", "Гүнгийн авхай", "Атонемент" зэрэг кинонууд дээр тэрээр маш гайхалтай харагддаг. Энэ удаад ч гэсэн үнэхээр гайхалтай! Хувцасны шийдлүүд нь ч гэсэн яг л тэр цаг үед яваад очмоор харагдаж байна шүү. :-)

Мөн миний дуртай "Агуу Гэтсби"-гээр кино хийгдэж. Гол дүрүүдэд нь Леонарда ДиКаприо, Кэйри Муллиган, Тоби Магуэйр зэрэг шилдэг жүжигчид тоглосон боловч трайлер нь нэг л бишээ. Юу гэж бодож байна? Уг нь ном нь бол яах аргагүй шилдэг зохиолуудын нэг. Бас л гайхалтай хайр дурлалын түүхүүдийн нэг шүү.


Related Posts Plugin for WordPress, Blogger...