Showing posts with label Алтай Кашмир. Show all posts
Showing posts with label Алтай Кашмир. Show all posts

Wednesday, February 6, 2013

Цагаан сарынхаа гоёлыг сонгосон уу?


Усан могой жил удахгүй гарах нь. Цагаан сарынхаа дээл хувцасыг сонгоогүй, захиалж амжаагүй яваа нэгэнд нь дараах хаягууд хэрэг болж магадгүй. 


Silk Capital хэмээх нэртэй бүх төрлийн монгол хувцасны төрөлжсөн дэлгүүр байдаг юм байна. Тэднийх янз бүрийн загвартай эмэгтэй дээлнээс гадна, эрэгтэй дээл, хүүхдийн дээл, малгай, бүс, монгол гутал зэрэг бүхий л төрлийн барааг санал болгож байгаа харагдсан. Хаягаа 19-р хороолол, Энхтайваны гүүр дөнгөж гараад Шинэ өглөө цогцолбор дотор гэж өгсөн байна. Тэдний бусад загваруудыг вэб хуудсаар нь, эсвэл фэйсбүүк хуудсаар нь орж сонирхоорой.


Алтай кашмир жил болгон цагаан сард зориулж өргөн сонголттой дээлний загваруудыг гаргадаг. Гадаа идэр ес тачигнаж байх үед ноолууран дээл өмсөөд явж байвал хичнээн сайхан дулаахан байх бол. Эрэгтэй дээл 1 сая 600 мянга орчим, эмэгтэй дээл 1 сая 300 гээд ер нь нилээн үнэтэй талдаа байгаа харагдсан. Тэдний фэйсбүүк хуудсаар зочилж бусад загваруудыг нь сонирхоорой.



 Говь компани ч мөн адил жил болгон цагаан сарынхаа дээлний загваруудыг гаргадаг. Энэ жилийн загварууд нь энгийн хийцтэй, хээтэй болон хээгүй драпан дээлнүүд байна лээ. Үнэ нь 600 мянгаас 800 мянгын хооронд. Бусад загваруудыг нь мөн тэдний фэйсбүүк хуудсаар орж сонирхоорой.


  

Saturday, July 14, 2012

Алтай пашмина


Саяхан интернет хэсэж байгаад Алтай Кашмирын пашминануудыг олж үзлээ. Пашмина бол миний хувьд байнгын хэрэглээ. Зуны сэрүүвтэр өдрүүдэд нөмрөөд явж байхад маш тохиромжтой санагддаг. Мөн сэрүүхэн улиралд ороолт болгоод зүүчихнэ, ер нь жилийн аль ч улиралд хэрэглэх боломжтой. Алтай кашмирын гаргасан загварууд шинэлэг, бас тансаг болж чаджээ. 


Дээд зурагны баруун талынх нь надаа хамгийн их таалагдаж байгаа нь. Бусад загваруудыг сонирхож байвал тэдний фэйсбүүк хуудсаар орж үзээрэй.




Загвар өмсөгч Б.Буджаргал хэдэн жилийн турш Алтай Кашмирын нүүр царай болж байгаа билээ.

Related Posts Plugin for WordPress, Blogger...