Showing posts with label Загварын салон. Show all posts
Showing posts with label Загварын салон. Show all posts

Sunday, March 10, 2013

Хайрын хурим салоны хуримын даашинзнууд

Хуримын болон бүх төрлийн хувцас захиалгын үйлчилгээ явуулдаг Хайрын хурим гэж хөөрхөн салон бий. Анх энэ бичлэгтээ тэдний талаар оруулж байсан. Уг салоны урласан хуримын даашинзнуудыг энэ удаад сонирхоно уу. 

М сэтгүүл дээр гарсан загварууд болон үс засалтууд






Хайрын хурим салон БЗД 1-р хороо, Токиогийн гудамж, Палаззо цамхагийн 1-р давхарын 103 тоотод байрладаг. Холбоо барих утас нь 70161778. Бусад ажлуудыг фэйсбүүк хуудсаар нь орж сонирхоорой.

Tuesday, March 5, 2013

Бэсс Тайлорын хуримын коллекц


Бэсс Тайлор салоны Гоёл 2013 наадам дээр танилцуулсан хуримын даашинзны коллекцийг энэ удаад сонирхуулья.






Wednesday, February 20, 2013

Торго салоны Fide Fashion Week дээр танилцуулсан коллекцийн бүх зургууд


"Торго 2012" шоу өнгөрсөн оны 11 сарын 24-нд болж, салоныхоо 10 жилийн ойг тэмдэглэн, 5 коллекцийн 100 гаран загвараас бүрдсэн нүсэр шоу хийлээ гэж зарлаж байсан. Тэд өнгөрсөн оны 11 сарын 27-нд Сингапурын Fide Fashion Week-т оролцохдоо шинэ загваруудаасаа нилээдийг авч явсан байна. Гүн хөх өнгө голлож бусад гэрэлтсэн завсрын өнгөөр чимсэн, сонгодог хар өнгийг алтан хээгээр тодотгосон, монгол үндэсний хувцасыг орчин үеийн хувцас загварын элэментүүдтэй чадварлаг хоршуулсан, уламжлал болсон сүрлэг үндэсний загваруудаа оруулахаа мартаагүй Торго-ын шинэ коллекц гайхалтай тансаг болжээ. Тайз засалтыг ч мөн дурдахгүй өнгөрч болохгүй. Зургуудын линкийг илгээсэн уншигч Н-дээ маш их баярлалаа. Дизайнер О.Болдын ярилцлагыг энд дарж (англиар) уншаарай.

Жич: Монголд болдог Торго салоны шоуны зургууд яагаад албан ёсоор хаана ч тавигддаггүй юм бол? Хэрвээ дизайнер О.Болд ярилцлага дээрх шигээ монгол хувцасыг дэлхийд таниулах мөрөөдэлтэй, зорилготой байгаа бол цөөхөн хэдэн хүнд хүрдэг шоуныхаа зургуудыг яагаад хав даран нуудаг нь их сонирхолтой.  

Бичлэгийг доорх холбоос дээр дарж бүтнээр нь үзээрэй.

Tuesday, February 19, 2013

Бэсс Тайлорын монгол үндэсний загварууд


Монголд маань цөөхөн хэдэн гоёлын даашинзны салон байдаг бөгөөд тэдний нэг нь 
Бэсс Тайлор юм. Тэдний талаар анх энэ бичлэгтээ оруулж байсан. Гоёл наадмын тайзыг олон жилийн турш чимж байсан уг салоны уран бүтээлчид үндэсний хувцасны коллекцоо хамгийн сүүлд Гоёл наадам дээр танилцуулсан. Миний бодлоор үндэсний хувцасны элэмент дээр тулгуурласан бүтээлүүд хэзээд сайхан байдаг бөгөөд охид бүсгүйчүүдийн маань анхааралд үргэлжид байсаар ирсэн билээ. Тэдний Гоёл 2013 наадамд оролцсон загваруудаас энэ удаад сонирхуулья. 

















Wednesday, February 6, 2013

Цагаан сарынхаа гоёлыг сонгосон уу?


Усан могой жил удахгүй гарах нь. Цагаан сарынхаа дээл хувцасыг сонгоогүй, захиалж амжаагүй яваа нэгэнд нь дараах хаягууд хэрэг болж магадгүй. 


Silk Capital хэмээх нэртэй бүх төрлийн монгол хувцасны төрөлжсөн дэлгүүр байдаг юм байна. Тэднийх янз бүрийн загвартай эмэгтэй дээлнээс гадна, эрэгтэй дээл, хүүхдийн дээл, малгай, бүс, монгол гутал зэрэг бүхий л төрлийн барааг санал болгож байгаа харагдсан. Хаягаа 19-р хороолол, Энхтайваны гүүр дөнгөж гараад Шинэ өглөө цогцолбор дотор гэж өгсөн байна. Тэдний бусад загваруудыг вэб хуудсаар нь, эсвэл фэйсбүүк хуудсаар нь орж сонирхоорой.


Алтай кашмир жил болгон цагаан сард зориулж өргөн сонголттой дээлний загваруудыг гаргадаг. Гадаа идэр ес тачигнаж байх үед ноолууран дээл өмсөөд явж байвал хичнээн сайхан дулаахан байх бол. Эрэгтэй дээл 1 сая 600 мянга орчим, эмэгтэй дээл 1 сая 300 гээд ер нь нилээн үнэтэй талдаа байгаа харагдсан. Тэдний фэйсбүүк хуудсаар зочилж бусад загваруудыг нь сонирхоорой.



 Говь компани ч мөн адил жил болгон цагаан сарынхаа дээлний загваруудыг гаргадаг. Энэ жилийн загварууд нь энгийн хийцтэй, хээтэй болон хээгүй драпан дээлнүүд байна лээ. Үнэ нь 600 мянгаас 800 мянгын хооронд. Бусад загваруудыг нь мөн тэдний фэйсбүүк хуудсаар орж сонирхоорой.


  

Related Posts Plugin for WordPress, Blogger...