Showing posts with label Gobi. Show all posts
Showing posts with label Gobi. Show all posts

Wednesday, February 6, 2013

Цагаан сарынхаа гоёлыг сонгосон уу?


Усан могой жил удахгүй гарах нь. Цагаан сарынхаа дээл хувцасыг сонгоогүй, захиалж амжаагүй яваа нэгэнд нь дараах хаягууд хэрэг болж магадгүй. 


Silk Capital хэмээх нэртэй бүх төрлийн монгол хувцасны төрөлжсөн дэлгүүр байдаг юм байна. Тэднийх янз бүрийн загвартай эмэгтэй дээлнээс гадна, эрэгтэй дээл, хүүхдийн дээл, малгай, бүс, монгол гутал зэрэг бүхий л төрлийн барааг санал болгож байгаа харагдсан. Хаягаа 19-р хороолол, Энхтайваны гүүр дөнгөж гараад Шинэ өглөө цогцолбор дотор гэж өгсөн байна. Тэдний бусад загваруудыг вэб хуудсаар нь, эсвэл фэйсбүүк хуудсаар нь орж сонирхоорой.


Алтай кашмир жил болгон цагаан сард зориулж өргөн сонголттой дээлний загваруудыг гаргадаг. Гадаа идэр ес тачигнаж байх үед ноолууран дээл өмсөөд явж байвал хичнээн сайхан дулаахан байх бол. Эрэгтэй дээл 1 сая 600 мянга орчим, эмэгтэй дээл 1 сая 300 гээд ер нь нилээн үнэтэй талдаа байгаа харагдсан. Тэдний фэйсбүүк хуудсаар зочилж бусад загваруудыг нь сонирхоорой.



 Говь компани ч мөн адил жил болгон цагаан сарынхаа дээлний загваруудыг гаргадаг. Энэ жилийн загварууд нь энгийн хийцтэй, хээтэй болон хээгүй драпан дээлнүүд байна лээ. Үнэ нь 600 мянгаас 800 мянгын хооронд. Бусад загваруудыг нь мөн тэдний фэйсбүүк хуудсаар орж сонирхоорой.


  

Wednesday, August 29, 2012

Gobi by Saverio Palatella - 12/13 оны өвөл намрын коллекц


Говь компани Saverio Palatella коллекцынхоо намар өвлийн шинэ загваруудаа саяхан гаргасан байна. Надаа Говийн гаргадаг энэ коллекц их таалагддаг юм. Монгол ноолууран high fashion гэмээр санагддаг. Энэ удаагийн коллекцод олонд төдийлөн танил бус шинэ нүүр царай болсон моделиуд зургаа авахуулжээ. Коллекцийн бусад загваруудыг тэдний фэйсбүүк хуудсаар орж үзээрэй.





Monday, June 25, 2012

Дизайнер С.Ариунаа in Berlin Fashion Week

Монгол дизайнерын коллекц удахгүй буюу 7 сарын 6-нд Берлиний загварын долоо хоног дээр танилцуулагдахнээ. С.Ариунаа буюу Ariunaa Suri Германы Evelin Brandt компанид загвар зохион бүтээгчээр ажиллаж байгаад одоо өөрийн гэсэн загваруудаа олон улсын тавцанд үзүүлэхээр бэлдэж байгаа юм байна. 


Ариунаадаа амжилт хүсье!


Түүний талаар дэлгэрэнгүйг "Evelin Brandt"-ын Монгол дизайнер гэсэн нийтлэлээс уншаарай.  





Говь компанийн сүүлийн коллекцууд түүний бүтээл билээ.
Related Posts Plugin for WordPress, Blogger...