Би одоо болтол энэ романыг олж уншаагүй л байгаа. Дээр үед хэвлэгдэж байсан монгол номны орчуулганууд үнэхээр сайн байж билээ. Уншихад яг л дотор нь орчихсон юм шиг санагддаг, тийм сайн байсан. Дээр үед энэ номыг захьсан боловч оронд нь "Доктор Живаго"-г аваад хэдэн хуудас дэлгэж уншаад л орхиж билээ. Арай ч дээ, тийм алдартай романыг тийм муу орчуулж болох уу? Энэ трайлерээс хайр дурлалын түүхийг нь яг л өөрийн биеэр мэдэрч байгаа юм шиг санагдлаа, заавал номыг нь унших шаардлагагүй сайн кино болсон байх гэж найдаж байна. :-)
Мөн миний дуртай "Агуу Гэтсби"-гээр кино хийгдэж. Гол дүрүүдэд нь Леонарда ДиКаприо, Кэйри Муллиган, Тоби Магуэйр зэрэг шилдэг жүжигчид тоглосон боловч трайлер нь нэг л бишээ. Юу гэж бодож байна? Уг нь ном нь бол яах аргагүй шилдэг зохиолуудын нэг. Бас л гайхалтай хайр дурлалын түүхүүдийн нэг шүү.
Энэ бүсгүйг тоглосонд маш их баяртай байна, тэсэн ядан хүлээж байна
ReplyDeleteКиног нь үзсэн үү. Яагаад ч юм дутуу нэг л хоосон болчихсон. Гэхдээ кино нь муудаа бишээ. Зүгээр л тэгээд тийм байдлаар төгсөж байгаад итгэж өгөхгүй байсан.
ReplyDeleteКиног нь саяхан үзсэн. Надаа бас тийм сэтгэлд хүрсэн санагдаагүй. Кино нь болон жүжигчид нь муудаа лав биш, магадгүй сонин тайз заслаас болсон юм болов уу. Бас яагаад ингэж эмгэнэлтэйгээр төгсөх болов гэдгийг сайн харуулаагүй санагдсан. Гэхдээ хувцас чимэглэлийн тал дээр бол өөлөх юм байхгүй байна лээ.
ReplyDelete