Дэлхийн Мисс 2012 энэ жил Өвөр Монголын ӨЗО-ны Ордост зохиогдож байгаа. Зарим хүмүүс Хятадын нутаг дэвсгэрт зохиогдож байна, Монголтой ямарч хамаагүй гэж үзэж байж болох юм. Гэсэн хэдий ч Монгол үндэсний соёл, ахуй тэнд байгаа болохоор яалт ч үгүй Монгол байна гэж харахаас өөр аргагүй билээ. Тэмцээнд оролцож байгаа бүсгүйчүүд саяхан Говийн элсэн цөл рүү аялж тэнд фото зураг, бичлэгүүд хийлгэсэн байна. Орон орны оролцогчид Монгол үндэсний хувцасаар гоёж, тэмээн аялал хийж нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөжээ. Зарим хувцаснуудад хятад деталь орсон боловч үндэсний маань хувцас байна гэж танигдахаар л харагдаж байна. Ямар санагдаж байна даа?
Зургийг www.missworld.com-оос авав.
No comments:
Post a Comment