Monday, March 18, 2013

Ariunaa Suri RTW Fall 2013



Дизайнер С.Ариунаа өнгөрсөн бүтэн сайн өдөр буюу 3-р сарын 17-нд Токиогийн Mercedes Benz Fashion Week дээр ирэх өвөл намрын коллекцоо танилцуулснаар хамгийн анх удаа монгол дизайнер албан ёсоор олон улсын загварын талбарт гарч байгаа явдал боллоо. Хэдэн сарын өмнөөс л хэвлэлээр энэ талаар бичиж, хүмүүс ч ямар болох бол хэмээн битүүхэн хүлээж байсан. Дизайнер С.Ариунаа хүмүүсийн хүлээлтийг огтхон ч хугалсангүйгээр барахгүй олон улсын тавцанд өрсөлдөх хэмжээний маш сайн шоу зохион байгуулжээ. Үс засалт, нүүр будалт, тайз засалт, оролцсон загвар өмсөгчид зэргээс харахад шоуны зохион байгуулалт маш сайн болсон нь харагдаж байна. Нүүрсэн саарал, бүдэг саарал, мөсөн цэнхэр, ногоон өнгө давамгайлсан түүний коллекц сүүлийн үеийн загварын чиг хандлагыг тусгаснаас гадна дизайнерийн таних тэмдэг болох савхи, ноолууран материалаас бүрджээ. 













Түүнийх шиг ийм хоёр өнгийн савхин скинни өмд дэлгүүрт байна уу? Үнэн тасархай болж. Мөн савхин бүснүүд нь хувцаснуудыг их гоё чимж өгчээ. Монголоос 5 загвар өмсөгч оролцсоныг ялгаж хараарай.  


                                                     Японы FashionTV-гээр

Backstage with models
Сүмогийн их аварга С.Дагвадорж түүнийг дэмжихээр ирсэн хүмүүсийн дотор байв.
Доорх хоёр линкээр орж нэмэлт мэдээлэл үзээрэй:

1 comment:

  1. Blogoo urgeljluuleerei. Nad metiin setgegdel bichdeggui olon hun huleej bgaa shuu . Denduu goe blog

    ReplyDelete

Related Posts Plugin for WordPress, Blogger...