Friday, July 20, 2012

Emerald Love


Маргад чулуутай анх танилцаж байсан түүх маань "Маргад эрдэнэ хотын ид шидтэн" номыг уншсанаар эхэлж билээ. Ээждээ хичээлээ хий гэж загнуулан, дэвтэрийнхээ доор  номоо нуун барин сууж байгаад уншиж дуусч байлаа. Тэр үед хэддүгээр ангид байснаа сайн санах юм алга, ямарч байсан бага ангид байсан байх. Тухайн үед маргад эрдэнэ чулуу гэж ямар чулуу юм болоо гэж их боддог байв. 


Маргад бол бадмаараг, индралын хамт гурван үнэт эрдэнийн чулууны нэгт ордог. Тув тунгалаг, гүн ногоон маргад нь байгаль дээр хамгийн ховор олдоцтой бөгөөд хамгийн сайхан, бас үнэтэйд тооцогддог. Маргад эрдэнэ нь итгэл найдварын билэг тэмдэг юм. Түүнийг урам зориг, оюун ухаан, онгод билэг хайрлаж, далд ертөнцтэй харилцах чадварыг тэтгэдэг гэж үздэг.


Надаа чулуунаасаа гадна ийм өнгө маш их таалагддаг. Миний хамгийн дуртай өнгөнүүдийн нэг. Салмагийн өмссөн энэ Гуччигийн даашинз яг л эрдэнийн чулуу шиг харагдаж байгаа биз?



2011 оны Каннын кино фестиваль дээр одуудын зүүсэн үнэт эдлэлүүд их сонирхол татаж байлаа. Бианка Балти хэмээх энэ италийн загвар өмсөгч бүсгүйн зүүсэн зүүлт чимэглэл хамгийн их анхааралд өртөж, мөн хамгийн үнэтэй хослолоор тодорч байв.


Уг фестиваль дээр зүүсэн Ума Турманы ээмэг, бугуйвч ч гэсэн маш тансаг харагдсан. Анх би түүнийг Монакогийн гүнж Шарлинтай андуурч харж байв. Өнгөц харахад тэр хоёр их адилхан санагдсан шүү.


Криштиано Рональдогийн найз бүсгүй Ирина Шейк мөн 2011 оны Каннын кино фестиваль дээр энэ чулуугаар хийсэн үнэт эдлэлээр гангарсан байна.


Энэ титмийг 1900 оны үед Германы нэгэн гүнтэн эхнэртээ зориулан хийлгэж байжээ. 1979 оноос хувийн цуглуулгад хадгалагдаж байгаад 2011 оны 5 сард Женевт дуудлага худалдаагаар зарагдахдаа хамгийн өндөр үнэ хүрсэн байна. Уг титмийг Колумбын нийт 500 карат хүрэх 11 ширхэг маргад эрдэнэ болон 11 ширхэг алмаз чулуугаар чимэглэж хийжээ. Иймэрхүү үнэт эдлэлүүд ихэвчлэн музей болон хаадын ордны цуглуулгад хадгалагддаг бөгөөд энэхүү титэм хувийн цуглуулгад хамаарагдах хамгийн үнэтэй гоёл чимэглэлийн нэгт ордог юм байна.

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...