Sunday, August 26, 2012

А.Жолигийн өмссөн хамгийн гоё хар даашинзнууд

Анжелина Жолигийн стилийг дуурайх тийм ч хэцүү биш (Жоли шиг харагдах гэсэн үг огт биш шүү). Үүний тулд ердөө л өдөр болгон даруухан боловч стиллэг хар хувцас өмсөх хэрэгтэй. Жоли ерөнхийдөө өнгийн хувцас тун ховор өмсдөг бөгөөд хараас гадна саарал, цагаан, шаргал болон улаан өнгийг хаа нэгтээ өмсөж байгаа харагддаг. Өнгийг үзэн яддаг хүмүүс гэж байдаг бол тэдний нэг нь яах аргагүй Анжелина. Дараах даашинзнууд миний бодлоор түүний өмссөн хамгийн гоё хар даашинзнууд. 


2005 онд "Mr. & Mrs. Smith" киноны нээлтэн дээр өмссөн Версачегийн савхин хар даашинз.


2009 онд Оскарын үеэр. Лорайн Шварцийн маргад ээмэг бөгж энэ даашинзыг сэтгэлд хоногшуулж өгсөн. Жоли маргад эрдэнийн үнэт эдлэлийг бас байнга зүүж байгаа харагддаг. 


2009 онд MOCA арга хэмжээн дээр өмссөн винтаж загвартай даашинз түүнийг ихэмсэг, дэгжин харагдуулж байна.


2010 онд Комик Кон арга хэмжээн дээр. Энэ маш гоё, энгийн үед ч өмсөж болохоор хослол.


2010 онд "Inglorious Basterds" киноны нээлтэн дээр. Хэдий үлгэр дээр гардаг эмгэн шулмасыг санагдуулахаар хилэн готик даашинз өмссөн боловч Жолид яагаад ч юм энэ нь зохиж байна. Надаа лав таалагдсан. 


2011 онд Салт киноны нээлтэн дээр. Өвөрмөц, бас зоригтой шийдэл. Ар талаасаа үнэн тасархай.


2011 онд Каннын кино фестивалийн үеэр. Энэ миний бодлоор түүний өмссөн хамгийн гоё даашинз.


2012 оны Оскар дээр. Жолигийн баруун хөл дараа нь од болдог.


2012 оны 4 сард өмссөн ухлаадастай даашинз. Нуруу нь торон учраас араасаа маш чамин.

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...