Thursday, July 19, 2012

Миранда Кэрийн өдөр тутмын стиль


Супер моделиуд байнга загварын тогоонд чанагдсаар байгаад ч тэрүү өдөр тутамдаа ч гэсэн маш гоё хувцасладаг болчихдог. Энэ удаад Миранда Кэрийн өдөр тутмын хувцаслалтаас сонирхуульяа.


Тэрээр энгийн хирнээ донжыг нь тун сайн тааруулдаг. бас түүнээс цэмцгэр ч гэж хэлж болохоор байдал анзаарагддаг юм. Дээрээс нь супер моделийн сайхан бие харамгүй заяасан болохоор юу ч өмссөн гайхалтай харагдана.


Нарийн өмдөн дээр сорочкон цамц өмсөж байгаа нь элбэг харагддаг. Хэрвээ оффис чинь тодорхой төрлийн хувцас өмс гэж шаардахгүй бол иймэрхүү байдлаар ажил хэрэгч хувцаслахад тун цэмцгэр харагдана.


Пэнсил скирт буюу урт нарийхан, 50-иад оны үеийн загварын бие барьсан юбка биеийг гоолиг, бас тансаг харагдуулдаг. Гоёмсог сорочка, футболкан доор Миранда шиг өмсөхөд хаана ч таарна. Доор нь өсгийтэй гутал өмсөхөө харин мартав.


Зуны өдрүүдэд тун энгийн хувцасласан боловч маш трэнди харагдаж байна. Түүний энэ хувцаслалтаас санаа авч болох юм. Завсрын бүдэг өнгөнүүд дээр цагаан өнгийг хослуулаад туршиж үзээрэй.

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...