Thursday, August 9, 2012

Printed cashmere collection 2012 by Gobi


Говь компани пашмина алчуурнуудынхаа шинэ коллекцийн зургуудыг саяхан интернэтэд тавьсан байна лээ. Тэдний гаргаж байгаа загварууд нь маш сонирхолтой санагдсан. Ялангуяа би ийм хэвлэсэн абстракт зурагтай алчуурнуудад дуртай болохоор нилээн сонирхож харлаа. Надаа хоёр ширхэг иймэрхүү ороолт байдаг юм, гэхдээ гудамжны маркетаас авсан болохоор үнэтэй бол ерөөсөө биш. Анх Frey Wille гээд фирмийн алдарт зураач, архитектор Хундэртвассэр (Hundertwasser)-ын зурагнуудаар хэвлэсэн ороолтыг хараад маш их шохоорхож байж билээ. Үнэ нь бол тоймгүй үнэтэй харагдаж байсан. Тэрнээс хойш хэвлэсэн алчуурнуудыг мэр сэр шохоорхож хардаг болчихсон. Хэрвээ нэг гоё алчууртай болчихвол хэдэн жилийн дараа уйдсан ч гэсэн жаазлаад ханандаа өлгөчихнө. Учир нь дээрх зураг нь урлагийн бүтээл болохоор. 






Коллекцийг бүтнээр нь үзэхийг хүсвэл энд дарж үзнэ үү.

1 comment:

Related Posts Plugin for WordPress, Blogger...