Зои Салданагийн саарал хослол өмссөн зургийг (зүүн дээдэх) хараад нэг зүйл санаанд орлоо. Энэ зунжингаа завсрын болон гэрэлтэй өнгөнүүд, эрээн хээ хуар харсаар байгаад гэнэт энэ өнгийг тун их санаснаа мэдрэв. Саарал бол миний бодлоор хамгийн бага үнэлэгддэг боловч чухал өнгөнүүдийн нэг. Саарал өнгөнд хайнга хандвал тун уйтгартай харагдуулах гэмтэй. Харин донжыг нь олбол алтан дундаж гэж хэлүүлэлтгүй дэгжин харагдаж болно. Саарал өнгийг хэтрүүлнэ гэж айлтгүй болохоор ямарч этгээд, гоёмсог загварын хувцасыг өдөр тутамд, ажил хэрэгт өмсөх боломжтой билээ.
No comments:
Post a Comment