Sunday, August 12, 2012

Mixing prints


Өнөөдөр санамсаргүй сонгож өмссөн хувцас маань энэ бичлэгийг оруулах санааг өглөө. Өглөө гадагшаа гарахдаа хар скинни өмдөн дээр эрээн цэцгэн хээтэй сул загварын майк, доор нь биений өнгөтэй оксфорд гутал өмсөөд гарах гэснээ арай нимгэн санагдаад дээгүүрээ өмсөхөөр гарт тааралдсан нэг пиджакыг юм бодолгүй аваад гарлаа. Пиджак маань босоо судалтай байв. Урьд нь хоёр төрлийн хээ хуарыг хоршуулах талаар бодож байгаагүй болохоор сонирхолтой байлаа. Үр дүн нь надаа тун таалагдсан. 
Энэ зуны, өнгөрсөн зуны туршид цуглуулсан цэцгэн хээ хуартай, судалтай болон толботой хувцаснууд, завсрын тод өнгийн зүйлс нэг мэдэхэд нилээн олон болчихсон уу? Тэгвэл  айлтгүй зоригтойгоор өөр өөр төрлийн хээ хуаруудыг хоршуулаад үзээрэй.   


Үүнийг туршихад дараах зөвлөгөөнүүд хэрэг болох байх:

1. Дээд тал нь 3 төрлийн хээ, хуарыг сонгоно. Тэрнээс хэтэрвэл фокусыг алдагдуулах аюултай. 

2. Хоршуулж байгаа зүйлсээс бусад нь цулгай өнгийнх байх хэрэгтэй. 

3. Нэг төрлийн суурь өнгөтэй өөр өөр хээнүүд маш сайхан тохирдог.  

4. Нэг загварын хээнээс хослуулахад буруудах зүйл байхгүй. Судал дээр судал ч юм уу.

5. Судал нь полка дот болон цэцгэн хээ хоёртой хэзээд сайхан зохицно. 

6. Барын хээ бараг бүгдтэй нь зохицдог. Миний бодлоор жижиг, акцент өгөхөөр зүйл барын хээтэй байвал зүгээр. Гутал, бүс, цүнх гэх мэт. 

7. Том хээтэй хувцасыг жижигхэн хээгээр зөөллөж өгөөрэй. Өргөн судалтай цамц өмссөн бол доор нь жижиг полка дот-той шорт өмсөх гэх мэтээр. 

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...