Saturday, August 4, 2012

Denim on denim


Жинсэн материал бол миний бодлоор юу ч гэмээр юм, хамгийн түгээмэл материал. Гоц гойд зүйл  юу ч байхгүй гэхүү дээ. Гэхдээ тохируулаад өмсөх юм бол өдөр тутам өмсөх энгийн хувцас болно. Харин жинсэн зүйлийг жинсэн зүйлтэй хослуулах гэдэг эхэндээ жаахан сонин л санагдаж байв.  Бритни, Жастин хоёрын ижилсүүлэн өмссөн аймшигтай хувцас толгойд шууд орж ирсэн гэж байгаа. 


Гэвч дизайнерууд бууж өгсөнгүй, коллекцтоо оруулсаар л байв. Олны танил хүмүүс ч захаасаа өмсөөд байнгын хэрэглээ болгочихсон. Сүүлд хараад байхад бас тийм ч муухай санагдсангүй. Хэрвээ жинсэн материалыг хоршуульяа гэвэл дээд, доод тал нь хоёр өөр өнгөнөөс сонгох хэрэгтэй. Мөн дээд тал нь хоёр ширхэг тийм материал орсон хувцас байвал зүгээр. Тунг нь тааруулбал юу ч өмссөн сайхан харагдаж болох билээ. Харин хэтрүүлбэл Бритни, Жастин хоёр шиг харагдах байх шүү. 





Диан Кругерын өмссөн энэ даашинз жинсэн материалтай гэвэл итгэх үү?

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...