Wednesday, August 15, 2012

Намар боллоо, юу өмсөх вэ?


Зуны сүүлийн өдрүүд үргэлжилж, намар ч аль хэдийн хаяанд ирчихлээ. Саарал гэх мэт завсрын өнгөнүүдийг харахаар сүүлийн үед өөрийн эрхгүй баярлаад байх юм. Өнгөрсөн жилээс эхлээд тасралтгүй хурц тод өнгөнүүдэд бөмбөгдүүлсээр байгаад завсрын өнгөнүүдээ их санажээ. Энэ намар би энэ өнгөнүүдийг сонгож байна. Мэдээж тод өнгөнүүд оролцох боловч тэд ганц хоёр акцент оруулах зүйлс байх юм. Харин хар өнгийг 2 жилийн өмнө тасралтгүй өдөр болгон нэг жилийн турш өмсөж байсан болохоор нэг хэсэгтээ л дурлахгүй байх. 


Ажил хэрэгт өмсөж болох гайхалтай шийдэл. Яг л ийм өнгөний хоршилийг энэ намар өмсөхийг хүсэж байна. Саарал, шаргал, мөнгөлөг өнгө - бүгд гайхалтай.


Ноосон цамцнуудаа санаж байна шүү. 


Цайвар өнгийн зүйл өмсөхийг хүсвэл би бүдэг ягаан, цагаан болон биений өнгөнөөс сонгоно. Сүүлийн үед бүдэг ягаан өнгөнд тун их дурлаж байгаа.


Намрын дулаахан өдрүүдэд тохирох энгийн хувцаслалт.


Оливиа Палермог муухай, эсвэл эвгүй хувцаслаж байхыг нэг ч зурган дээрээс хараагүй. Миний бодлоор Оливиа хэзээ ч загварын алдаа гаргах магадлалгүй эмэгтэй. Энэ бол оффист өмсөж болохоор тун аятайхан загвар байна.

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...