Tuesday, July 31, 2012

Х.Баярмаа "Miss World 2012"-т (2)


Miss World-д оролцож байгаа бүсгүйчүүдийн албан ёсны фэйсбүүк хуудас нь саяхан гарсан байна лээ. Х.Баярмаагийн хуудас руу энд дарж ороорой. Түүний зарим зургуудыг үзээд шүүмжлэлтэй санагдсан хэдэн зүйлээ хэлмээр санагдлаа.  


Шилдэг дизайнер шалгаруулах хувцасны шоу. Монгол хувцас маш тансаг гэдэг дээр маргалдах зүйл байхгүй. Харин хаа газрын тэмцээнд оролцож байгаа бүх л миссүүд үргэлжийн мөнх зөвхөн монгол хувцасаа  л өмсөж байх юм. Үндэсний хувцасны төрөл дээр бол мэдээж ойлгомжтой, харин бусад үед арай шинэлэг байж болдоггүй юм бол уу? Энэ маягаар бол манайд орчин үеийн хувцас хийдэг нэг ч дизайнер байхгүй мэт сэтгэгдэл төрүүлэхээр байна. Дахиад үдшийн даашинзны төрөл дээр монгол хувцас өмсөөд гараад ирэхгүй байх гэж найдахаас.


Оролцогчийн маань хамгийн давуу тал нь түүний оригоороо байгаа хүүхдэрхүү царай. Ийм хөөрхөн царайтай байж цэнхэр нүдний линз зүүж, дэндүү хүүхэлдэй шиг будалт хийсэн байх юм. Энэ нь түүний төрхийг хиймэл, бас хямд харагдуулж байна. Линз зүүх нь зарим нэг тохиолдолд этгээд байдаг бөгөөд харин дэлхийн хэмжээний том тэмцээнд оролцож байж өөрийгөө голж байгаа юм шиг цэнхэр линз зүүх хэрэг байна уу? 


Зарим хүүхнүүд сайхан харагдана гэдэг ойлголтыг хамгийн богино, хамгийн бариу даашинз, хамгийн өндөр өсгийтэй гутал өмсөхтэй холбож ойлгодог. Энэ удаад ч гэсэн тийм ойлголтноос хол зөрөөгүй байна. Сайхан харагдана гэдэг хэт секси харагдах гэсэнтэй лав утга нэг биш байх. 


Мөн л маш тохиромжгүй хувцасласан байна. Чөлөөт цагаараа гудамжаар зугаалж явах үед л ингэж хувцаслахад зүгээр болов уу.





Оролцогчийн маань давуу талууд гэвэл хөөрхөн натур царай, гоё бие, мөн элдэв маяггүй өөрийнхөөрөө байгаа байдал нь санагдлаа. Эдгээр хүчин зүйлс оноо авахад чухал нөлөөтэй бөгөөд дээр дурдсан зүйлүүдийг анхааралдаа авбал түүнд ядаж хагас финалд ч юмуу үлдэх боломж байгаа байх гэж бодож байна. 2009, 2010 оны ялагчдыг санаж байна уу? Тэд маш натур, энгийн хүүхнүүд байсан шүү дээ. 
Би энэ охиныг биечлэн танихгүй бөгөөд хэрвээ миний блогийг уншиж байвал шүүмжлэлийг хүндээр хүлээж авалгүйгээр өөртөө бүтээлчээр хандаарай гэж хүсье.

2 comments:

  1. hey, uuriin tani niitleliig Bayarmaa gdg miss maan sonsson bololtoi shv, uuriin tani niitleliin daraagaas l linzee awaad xaychixsan bn lee.

    ReplyDelete
    Replies
    1. Миний бичлэгийг уншаагүй ч бай хамаагүй ээ, линзээ авч хаясан бол болоо доо. Үнэхээр онцгүй харагдаж байсан болохоор нь бичсэн юм. Ямарч оролцогч байлаа гэсэн нэгэнт Монголоо төлөөлж байгаа болохоор сайн дэмжээд өгөх нь зүйтэй гэж бодож байгаа шүү.

      Delete

Related Posts Plugin for WordPress, Blogger...