Tuesday, July 31, 2012

Х.Баярмаа "Miss World 2012"-т (2)


Miss World-д оролцож байгаа бүсгүйчүүдийн албан ёсны фэйсбүүк хуудас нь саяхан гарсан байна лээ. Х.Баярмаагийн хуудас руу энд дарж ороорой. Түүний зарим зургуудыг үзээд шүүмжлэлтэй санагдсан хэдэн зүйлээ хэлмээр санагдлаа.  


Шилдэг дизайнер шалгаруулах хувцасны шоу. Монгол хувцас маш тансаг гэдэг дээр маргалдах зүйл байхгүй. Харин хаа газрын тэмцээнд оролцож байгаа бүх л миссүүд үргэлжийн мөнх зөвхөн монгол хувцасаа  л өмсөж байх юм. Үндэсний хувцасны төрөл дээр бол мэдээж ойлгомжтой, харин бусад үед арай шинэлэг байж болдоггүй юм бол уу? Энэ маягаар бол манайд орчин үеийн хувцас хийдэг нэг ч дизайнер байхгүй мэт сэтгэгдэл төрүүлэхээр байна. Дахиад үдшийн даашинзны төрөл дээр монгол хувцас өмсөөд гараад ирэхгүй байх гэж найдахаас.


Оролцогчийн маань хамгийн давуу тал нь түүний оригоороо байгаа хүүхдэрхүү царай. Ийм хөөрхөн царайтай байж цэнхэр нүдний линз зүүж, дэндүү хүүхэлдэй шиг будалт хийсэн байх юм. Энэ нь түүний төрхийг хиймэл, бас хямд харагдуулж байна. Линз зүүх нь зарим нэг тохиолдолд этгээд байдаг бөгөөд харин дэлхийн хэмжээний том тэмцээнд оролцож байж өөрийгөө голж байгаа юм шиг цэнхэр линз зүүх хэрэг байна уу? 


Зарим хүүхнүүд сайхан харагдана гэдэг ойлголтыг хамгийн богино, хамгийн бариу даашинз, хамгийн өндөр өсгийтэй гутал өмсөхтэй холбож ойлгодог. Энэ удаад ч гэсэн тийм ойлголтноос хол зөрөөгүй байна. Сайхан харагдана гэдэг хэт секси харагдах гэсэнтэй лав утга нэг биш байх. 


Мөн л маш тохиромжгүй хувцасласан байна. Чөлөөт цагаараа гудамжаар зугаалж явах үед л ингэж хувцаслахад зүгээр болов уу.





Оролцогчийн маань давуу талууд гэвэл хөөрхөн натур царай, гоё бие, мөн элдэв маяггүй өөрийнхөөрөө байгаа байдал нь санагдлаа. Эдгээр хүчин зүйлс оноо авахад чухал нөлөөтэй бөгөөд дээр дурдсан зүйлүүдийг анхааралдаа авбал түүнд ядаж хагас финалд ч юмуу үлдэх боломж байгаа байх гэж бодож байна. 2009, 2010 оны ялагчдыг санаж байна уу? Тэд маш натур, энгийн хүүхнүүд байсан шүү дээ. 
Би энэ охиныг биечлэн танихгүй бөгөөд хэрвээ миний блогийг уншиж байвал шүүмжлэлийг хүндээр хүлээж авалгүйгээр өөртөө бүтээлчээр хандаарай гэж хүсье.

Бүдэг ягаан өнгийн өмд


Ийм өнгийн, ийм загвартай өмдөнд дуртай. Бүдэг ягаан, хар хоёр маш гоё зохицдог. Зүүн дээд талын зурган дээрх стиль бол хамгийн chic. Мөн ингэж сорочкон цамцтай хослуулахад миний хувьд зуны улиралд тохирсон ажил хэрэгч хувцаслалт болдог юм. 


Миний бодлоор тод ягаан дээр ягааныг өмсөхөд ихэвчлэн барби шиг харагддаг. Харин бүдэг ягаан цаанаа л нэг романтик.


Намрын дулаан өдрүүд дуустал өмсөх бодол байгаа шүү. 
Do you like it too?


Monday, July 30, 2012

Х.Отгонтуяагийн зурагнуудаас


 Түүнийг төрийн тэргүүний эхнэр гээд хаана ч хэлэхэд нүүр бардам сайхан эмэгтэй. Ямарч үед тэрээр маш сайхан хувцасласан харагддаг. 2010 онд Uptown сэтгүүл түүнийг сонгодог урлагт оруулсан хувь нэмрийнх нь төлөө жилийн онцлох хүмүүсийн нэгээр тодруулж байв. Ерөнхий сайд С.Батболдын гэргий Х.Отгонтуяагийн зурагнуудаас энэ удаад сонирхуульяа (шинэ ерөнхий сайд ингэхэд томилогдсон уу?).



2012 оны наадмаар


2011 оны наадмаар


Японы угсаа залгамжлах хунтайжийн хамт.


Дуучин Сарантуяагийн хамт 2010 оны цагаан сараар


Нэг айлчлалын үеэр бололтой.



Дуурийн нээлтэн дээр


Хойд хөршид хийж буй айлчлалын үеэр


Наадмын үеэр


"Алтан сарнай" ёслолын ажиллагаан дээр


2011 оны шинэ жилээр хүүхдүүдэд бэлэг гардуулж буй нь.

Sunday, July 29, 2012

Пенсил скиртийг яаж өмсөх талаар


50, 60-аад оны холливуудын алтан үеийн кинонуудад би маш дуртай. Тэр үеийн загварууд сүүлийн хугацаанд бараг бүгд модерн хэлбэрээр эргэн ирсэн билээ. Big like! 
Ер нь классик зүйл хуучирдаггүй. Сүүлийн үед эрчимтэйгээр эргэн ирсэн пенсил скиртыг хэрхэн өмсөж болох талаар өөрийн бодлыг хуваалцьяа. Даруухнаас дэгжин, халуунаас сэрүүний улиралд тохируулан маш олон янзаар хувиргаж болох ашигтай талтай байгаа юм. Мэдээж түрийвчинд ч хэмнэлттэй.  


Пенсил скирт нь миний бодлоор ямарч бие галбирт зохидог, илүүдэл махыг нуудаг, мөн маш эмэгтэйлэг харагдуулдаг гэх мэт олон давуу талтай. Гоёмсог майк, сорочкотой хослуулж үдэшлэг, хүлээн авалт дээр өмсөхөд тун тохиромжтой. Айлтгүйгээр маш этгээд чамин майк, сорочко сонгох тусмаа илүү дэгжин харагдана. Харин өндөр өсгийт өмсөхөө мартаваа. 


Корсетанд дуртай юу? Ингэж өмсвөл маш гоё харагдаж байгаа биз.


Энгийн сорочкон доор ажил хэрэгч маягаар өмсөхөд даруухан хирнээ эмэгтэйлэг харагддаг.


Ажил хэрэгч байдлаар хувцаслах бас нэг боломж нь тохирсон пиджак дээр нь өмсөх. Өнгө хослуулж өмсөх нь надаа хамгийн таалагддаг. Гэхдээ заавал ижил өнгө байх шаардлагагүй. 


Сэрүүхэн үед дээр нь ноосон цамц өмсөөрэй.


50-иад оны үеийн стилиэр хувцаслая гэвэл пеплумтай хослуулаад үзээрэй. Маш тансаг харагдана. 


Энэ эмэгтэй өөрийн пенсил скиртээ 3 янзаар хувиргаж өмссөнөө харуулсан байна. Иймэрхүү маягаар өөртөө тохирсон олон санаанууд олж болох билээ. Миний хувьд надаа хар болон биений өнгөтэй хоёр байдаг бөгөөд өнгөний хувьд юутай ч зохицдог болохоор амар. Харин дахиад нэг арай чамин материалтайг авья гэж бодож байгаа. Харин та пенсил скирт өмсөх үү?


Saturday, July 28, 2012

Нина Добревын хувцаслалтаас


"Цус сорогчийн өдрийн тэмдэглэл" хэмээх сериалыг үздэг хүмүүс түүний гол дүрд тоглодог Нина Добревыг сайн мэдэх байх. Миний хувьд тиймэрхүү кино, сериалыг огт сонирхдоггүй болохоор энэ охиныг ердөө мэддэггүй байлаа. Харин янз бүрийн сайт, сэтгүүл үзэж явахад түүний зурагнууд их тааралддаг бөгөөд ямар гоё хувцасладаг охин бэ гэж хардаг байв. Би Нинагийн онцгүй гарсан нэг ч зургийг харж байгаагүй. Улаан хивсэн дээр ч тэр, өдөр тутамдаа ч тэр, нэг л хөөрхөн донжтой хувцасладаг юм.






Friday, July 27, 2012

Peplum Tops


Пеплумыг яг юу гэж орчуулахыг сайн мэдэхгүй юм. Дээгүүрээ бариу, өндөр дэрвэгэр богино хормой шиг оруулгыг хэлдэг бөгөөд анх 1800-аад оны үед моодны хэллэгт орж ирсэн.


Сүүлийн үед гарсан энэ тренд надаа маш их таалагдаж байна. Тун эмэгтэйлэг бөгөөд бараг юун дээр ч өмсөж болно. Мөн урьд нь хит болж байсан юбка, даашинзны доод хэсгийн пеплумыг бодвол иймэрхүү нь дээрээс эхэлдэг болохоор биений өөг маш сайн дардаг, ялангуяа бага  зэрэг илүүдэл өөх, өргөн тааз зэргийг сайн нууж өгөх билээ.


Урт богино бариу юбка, дэрвэгэр хормойтой юбка, богино шорт гэх мэт бараг бүх зүйлс дээр таарах бөгөөд ямарч үед өмсөхөд тохиромжтой. 




Пеплум цамцнууд дээр нарийхан бүснүүд тун чамин зохино. 



Анн Тайлорын өвөл хаврын шинэ коллекцод жүжигчин Кэйт Худсон саяхан зургаа авахуулсан байна. 
Related Posts Plugin for WordPress, Blogger...