Tuesday, August 21, 2012

Шарлиз Тероны өдөр тутмын хувцаслалт


Жүжигчин Шарлиз Терон улаан хивсэн дээр гарах болгондоо гайхалтай сайхан харагддаг гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Харин энэ удаад түүний өдөр тутмын хувцаслалтаас сонирхоцгооё. 
Шарлиз улаан хивсэн дээр гарахдаа болон бусад чухал арга хэмжээнээс бусад үед өнгийн хувцас огт өмсдөггүй юм байна. Хар өнгийг хамгийн их, саарал, хөх, цагаан болон биений өнгө гэх мэт сонгодог өнгөнөөс өдөр тутамдаа байнга өмсдөг. Түүний голлох стил гэвэл ихэвчлэн скинни жинсэн өмдөн дээр янз бүрийн ноосон цамц эсвэл пиджак өмсөх. Харин гутлын сонголт нь үргэлж анхаарал татсан байх бөгөөд дээдэх даруухан хэсэгтээ акцент нэмж байгаа харагддаг.


Шарлиз 177 см өндөр, амжилтынхаа гарааг анх загвар өмсөгчөөр эхэлж байжээ. Тэр энэ жил 37 настай, одоо болтол нэг ч удаа гэрлэж байгаагүй бөгөөд 2012 онд Жексон нэртэй хүү өргөж авчээ. Яг үнэнийг хэлэхэд би түүнийг зүгээр л царайлаг, маш гоё хувцасладаг шар үстэй эмэгтэй гэдгээс өөрөөр бодож байгаагүй юм. Хүмүүс түүний юунд нь болдог байнаа л гэж боддог байлаа. 2003 оны оскар авсан кино нь надаа огт таалагдаагүй. Харин "Snow white and huntsman"  киноны трайлерыг үзээд шууд биширсэн. Трайлер дээрээс ур чадвар нь харагдаж байгаа бол гайхалтай жүжигчин биш гэж үү? Эсвэл гоо үзэсгэлэнтэй, хорон санаатай, хүйтэн сэтгэлтэй эмэгтэйн дүр түүнд маш сайн тохирдог байх.



No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...